Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Япон
Японы үндэсний өглөөний цайнд агшаасан будаа, шөл (мисо шөл) болон хачирнууд багтдаг. Тухайн хачирт загас, ногоо, өндөг зэрэг олон төрлийн хүнс ордог.
2. Хятад
Хятадууд өглөөний цайндаа мөш олон төрлийн зүйлс иддэг. Харин тэдний хамгийн түгээмэл болсон хоол нь “Дим-Сум” юм. Үүнд дүүпүү, халуун ногоо, хачирны ногоо, жимс болон далайн гаралтай амьтны мах байдаг ажээ.
3. Малайз
Малайзад өглөөний цайг “Наси Лемак” гэдэг. Үүнд кокосын сүүнд агшаасан будаа, шарсан загас, самар, өргөст хэмх болон халуун ногоотой соус багтдаг байна.
4. Венесуэл
Тэд өглөөний цайг “Эмпенада” гэдэг бөгөөд мах болон бяслагийг хүссэн амтлагч ногоотойгоо хольж гурилан дотор хийгээд шарж иддэг.
5. Колумб
“Өндөг, сүү болон ногоо” Энэ бол Колумбын өглөөний цайны гол жор юм. Заримдаа тэд энэхүү хоолыг талхтай цуг иддэг.
6. Эстони
Тэд талхан дотор бяслаг хийгээд, бяслагтай талхаа халааж иддэг юм байна.
7. Перү
Перүгийн өглөөний цайг “кевич” гэж нэрлэдэг. Энэхүү хоолыг зөвхөн өглөө гэлтгүй өдөр, орой ч идэж болдогоороо онцлог. Үүнд лемоны шүүсээр амталж шарсан загасны мах, будаа, амтлагч ногоонууд багтдаг юм байна.
8. Бразил
Бразилчууд өглөөний хоолондоо хэдэн ширхэг бяслаг, гахайн мах, талх болон кофе уудаг бөгөөд заримдаа тэд чанасан өндөг хольж иддэг.
9. Пакистан
Бусад оруудын өглөөний хоолноос ялгаатай нь Пакистанчуудын иддэг зүйлс хэтэрхий өөх тос, мах ихтэй байдаг. Өглөөний цай гэхээс илүү “үндсэн хоол” ажээ.
10. Англи
Англи өглөөний цайгаараа алдартай билээ. Тэд талх, шарсан өндөг, вандуй, зайдас болон гахайн мах, мөөг, улаан лооль зэрэг маш олон төрлийн орцтой хоол иддэг.
11. Франц
Француудын өглөөний унд Англичуудыг бодвол орц багатай хөнгөхөн байдаг. Тэд цай эсвэл кофетай цуг чихэрлэг нарийн боов идэх дуртай.
12. Герман
Германчуудын өглөөний цай Англитай их төстэй. Гэвч тэд вандуй болон өндөгний оронд бяслаг эсвэл жимс орлуулж иддэг ажээ.
13. Итали
Итали өглөөний цай нэлээд чихэрлэг гэдэгээрээ алдартай.
14. АНУ
Ихэнхидээ Америкчууд өглөөний цайндаа блин (Pancake), зөгийн балны сироп, өндөг болон гахайн мах иддэг.
15. Орос
Оросуудын уламжлалт өглөөний ундны нэг нь “бяслагтай бялуу” юм байна. Ихэнхи кафе болон цайны газруудад энэхүү хоол байдаг ажээ.