Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Бүх өнгө ялгадаггүй хүмүүсийн 99% нь үнэхээр өнгө ялгадаггүй гэхээсээ илүү, яг ямар өнгө вэ? гэдгийг мэддэггүй.
2. Улаан-ногоон өнгийн ялгахгүй байх нь, улаан өнгө ялгахгүй байх буюу “протан дефект”, ногоон өнгө ялгахгүй байх буюу “дэутан дефектийн” хослолоос үүдэлтэй байдаг.
3. Өнгө ялгахгүй байх нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд түгээмэл тохиолддог. Учир нь өнгө ялгах харааны дутагдал нь Х хромсом дээр байдаг. Бидний сайн мэдэх Марк Цукерберг өнгөний сохор юм байна.
4. “Энэ ямар өнгө вэ?”гэдэг бол, өнгөний сохор хүмүүсийн дургүйг хүргэдэг хамгийн бүдүүлэг асуулт.
5. Өнгө ялгах харааны дутагдлын 3 төрөл байдаг: протан, дэутан, тритан дефект.
6. Туйлын өнгө ялгадаггүй хүмүүс нь 20 орчим өнгийг хэлж чаддаг бол, энгийн хүн 100 болон түүнээс дээш өнгийг хэлж чаддаг юм байна.
7. Тусгай өнгийн линз, нүдний шилнүүд нь өнгө ялгах байдлыг сайжруулж харагдуулах боловч , өнгө ялгадаггүй хүмүүст энгийн харааг нь эргүүлэн өгч чаддаггүй.
8. Ишихара-ийн тест бол өнгө ялгадаг эсэхийг мэдэж болох хамгийн түгээмэл арга. Та эдгээр бөөрөнхий дотроос, тоо болон дүрсийг ялган харж чадахгүй бол ямар нэгэн төрлийн өнгөний сохор гэсэн үг.
9. Бүр эрэгтэйчүүдийн 8 хувь нь өнгө ялгадаггүй шинжтэй байдаг.
10. Өнгө ялгадгүй хам шинж нь дараах 4 үе шатанд хуваагддаг: хөнгөн, дунд зэргийн, хүчтэй, туйлын хүнд.
11. Бүрэн өнгө ялгадаггүй (хар цагаанаар хардаг) хүмүүсийг achromatopsia буюу monochromacy гэж нэрлэдэг.
12. Цэнхэр-шар өнгө ялгахгүй байх нь цэнхэр-ногооныг ялгахгүй байснаас дээр. Учир нь энэ нь хамгийн асуудалтай өнгөнүүд юм.
13. Энгийн өнгө ялгадаг хүн бага багаар чадвараа алдаж, нэг төрлийн өнгө ялгадаггүй хам шинжийн хүнд шинжид шилжиж болно.
14. Хэрэв эмэгтэй хүн улаан-ногоон өнгө ялгадаггүй бол, түүний хүү адилхан өнгө ялгадаггүй байх болно.
15. Өнгө ялгадаггүй хүмүүс өдөр тутмынхаа амьдралд бэрхшээлтэй тулгардаг хэдий ч, хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.
16. Бүх өнгө ялгадаггүй хүмүүсийн 99 хувь нь улаан-ногоон өнгө ялгахгүйгээсээ болж зовж байдаг.
17. Линз ашиглан өнгийг зөв харахын тулд та хоёр нүдэндээ өөр өөр өнгийн линз зүүх шаардлагатай болдог.
18. Улаан-ногоон өнгө ялгахгүй байх нь хүйсийн араншингаас шалтгаалаад эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд тохиолддог байна.
19. Жон Далтон өнгө ялгадаггүй шинжийн талаар анхны эрдмийн ажлыг бичиж байжээ.
20. Зарим улсуудад та жолооны эрхийн үнэмлэх авахын тулд энгийн өнгө ялгах чадвартай байх ёстой.
21. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өнгө ялгадаг байсан ч өнгө ялгадаггүй шинжийг түгээж байдаг.
22. Зарим хүмүүс өнгө ялгадаггүйгээсээ болоод албан тушаал ахих боломжоо алддаг байна.
23. Бүх эмэгтэйчүүдийн, ойролцоогоор 0,5 орчим хувь нь өнгө ялгахгүй өвчинд нэрвэгдсэн байдаг.
24. Цэнхэр-шар өнгө ялгадаггүй байхад, хүйс нөлөөлддөггүй бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд адилхан тохиолдож болно гэсэн үг юм.
25. Улаан-ногоон өнгө ялгахгүй байх нь, та зөвхөн улаан, ногооныг хослолыг ялгахгүй гэсэн үг биш, тухайн өнгө болон туяа нь орсон өнгө ялгахад ч асуудалтай болдог
26. Цагдаа, офицер, гал сөнөөгч, онгоцны нисгэгч нар өнгө ялгах чадвар нь хэвийн байх ёстой ажил мэргэжил юм.
27. Өнгө ялгахгүй өвчинг эмчлэх ямар нэгэн арга байхгүй.
28. Ялгаатай хромсомууд нь өөр өөр төрлийн өнгө ялгахгүй байх чадварын эх үүсвэр болдог.
29. Эмэгтэйчүүд өнгийг ямар нэгэн гажигтай хардаг.
30. Өнгө ялгадаггүй шинжийг шалгахдаа: pseudoisochromatic хавтангууд, зохион байгуулалтын тест болон anomaloscope-ын тестүүдийг ашигладаг байна.
31. Protanopia гэдэг нь улаан өнгө ялгадаггүй, protanomaly нь улаан өнгөний сулралтай, -deuteranopia-ногоон өнгө ялгадаггүй, deuteranomaly-ногоон өнгөний сулралтай, tritanopia-цэнхэр өнгө ялгадаггүй, tritanomaly-цэнхэр өнгөний сулралтай гэсэн үг.
32. Джон Далтон бүх л амьдралынхаа туршид өөрийн өнгө ялгадаггүйнхээ шалтгааныг түүний нүдний алиман дотор байдаг өнгөтэй шингэнээс шалтгаалдаг гэж боддог байжээ.
33. Маш олон өнгө ялгадаггүй хүмүүс хувцсаа тохируулж өмсөх, гүйцэт боловсорсон банана худалдаж авахдаа асуудалтай тулгарч байдаг.
34. CIE 1931 өнгөний орон зайн Төөрөгдлийн Шугамууд нь өнгө ялгадаггүйн бүх хэлбэрт яг ямар өнгөний төөрөгдөл байгааг харуулдаг.