Одуудтай адилхан болохыг хүсэгчид

2015-05-27, 22:35
13,447
Хүн бүр шоу ертөнцөд өөрсдийн шүтээнтэй байдаг. Харин манай нийтлэлийн баатрууд бол хайртай ододтойгоо адилхан харагдах гэж, гоо сайхны хагалгаанд зориглож орсон хүмүүс юм. Ингээд та бүхэнд 14 алдартнуудыг хуулбарлагчидийг танилцуулж байна.
Одуудтай адилхан болохыг хүсэгчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Мила Синанаж - Ким Кардашьян
2013 онд Мила 30 мянган доллараар Кимтэй адилхан болох хагалгаанд оржээ.



2. Жордан Жеймс Парк - Ким Кардашьян

Энэ бол дээрх тохиолдлоос илүү бие арзайлгам түүх. Бас л Ким Кардашьяныг дуурайх гэсэн оролдлого. Жордан Жеймс Парк шүтээнтэйгээ адилхан болохын тулд 150 мянган долларыг гоо сайхны хагалгаанд үржээ. Гэхдээ тэр олны доог тохуу болохоос хэтрээгүй. Хиймэл хөмсөг, зузаан уруул гээд л ... Тэр зүгээр л ийм их мөнгөөр бусдыг хөгжөөхийг хүсээгүй байлтай.



3. Майк,  Мэтт Шлепп хоёр - Брэд Питт

Ихрүүд болох Майк, Мэтт нар алдартай жүжигчин эртэй адилхан харагдахын тулд 10 мянган доллар гаргуунд нь гаргажээ. Тэд Брэд Питтын бага залуугийн төрхийг олж авах гэж гадаад төрхөө 10 удаа өөрчилсөн байна.



4. Эшли Хорн - Линдсей Лохан
Эшли бол энэхүү жагсаалтанд багтагсдаас шүтээнтэйгээ хамгийн төстэй болж хувирсан цөөхөн хүмүүсийн нэг. Тэр үнэхээр Линдсейтэй адилхан. Шалтгаан нь юу вэ гэж үү? Тэр Линдсей Лоханы эцэг нэгтэй дүү нь. Эшли үеэл эгчтэйгээ  адилхан харагдаж, төрсөн эцэг Майкл Лоханыхаа анхаарлыг татахын тулд 25 мянган долларыг гоо сайхны хагалгаанд зарцуулжээ.



5. Герберт Чавес – Супермен

Герберт Чавесийн хувьд гурван настайгаасаа л өөрийн шүтээнийг олжээ. Магадгүй тэр үед л, түүнд Суперментэй гадаад төрхийн хувьд адилхан болох хүсэл төрсөн байж мэдэх юм. Ийнхүү тэрээр зорилгодоо хүрэхийн тулд, 17 удаа биедээ мэс хүргэжээ.



6. Женнифер, Карен нар - Женнифер Лопес

Эд нар бол жагсаалтын хамгийн азгүйтсэн шүтэн бишрэгчид. Эгч дүү Женнифер, Карен нар гадаад төрхөө Женнифер Лопестой адилхан болгож өөрчлөхийн тулд мянга мянган долларыг зарцуулжээ. Гэвч санаснаар болж өгсөнгүй. Зарим нэг нь тэднийг өгзгөндөө хэтэрхий их анхаарал хандуулсан хэмээн “шүүмжилдэг”



7. Дебора Дэвенпорт - Кейт Уинслет
Жүжигчин Кейт Уинслет хүн бүрт л таалагддаг. Учир нь тэр гайхалтай уран бүтээлч. Хүн бүр түүнтэй гадаад төрхийн хувьд адилхан болох гэж 15 мянган доллар үрэхгүй байх. Харин Дебора Дэвенпортын хувьд энэхүү ер бусын алхмыг хийхээр зоригложээ. Одоо тэр “Титаник” киноны од бүсгүйтэй ямар нэгэн хэмжээгээр адилхан болсон байна.



8. Октомама - Анжелина Жоли
Дуулиант “Калифорнийн 8 ихрийг” төрүүлснээс хойш Октомама нэрээр алдаршсан бүсгүйн жинхэнэ нэр нь Надя Сулейманы юм. Энэ эмэгтэйн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй бичиж, хүүхдүүддээ анхаарал халамж муу тавьдаг, ганц бие, олон хүүхдийн тэтгэмж авахын тулд ийм шийдвэр гаргасан хэмээн шүүмжилцгээдэг. Хэрэв энэ бүгд үнэхээр үнэн бол түүнд Анжелина Жолитой адилхан болох хагалгаанд хэдэн мянгаар нь үрэх мөнгө хаанаас байх билээ.



9. Микки Жей - Майкл Жексон
Микки Жей найман мянган  фунтыг давхар эрүүгээ арилгах, хоёр хацартаа имплант тавиулах, хоёр удаа хамраа засуулах хагалгаанд зориулжээ. Ингэснээр тэр попын хаантай адилхан болох хүслээ гүйцэлдүүлсэн юм. Хагалгаа ч амжилттай болж, Микки Их Британид анхны Майкл Жексоны хувилбар болж чаджээ. Сонирхолтой нь Майкл Жексон амьд ахуйдаа өөрөө өөрийнхөө төрхийг олохын тулд хэдэн 10 мянгаар нь үрсэн байхад, Микки яаж наймхан мянгаар энэ бүхнийг хийж чадав аа?



10. Тоби Шелдон - Жастин Бибер
Энэ бол үнэхээр инээд хүргэм түүх. Тэр өөрөөсөө 14 насаар дүү дуучин Жастин Бибертэй адилхан болохын тулд 100 мянган доллар үрсэн. Магадгүй үлгэрийн орны шидэт мэс засалч л Тобид тийм залуу харагдахад туслах байсан байх. Харин махан биетэй, цусан зүрхтэй эмч нарт тийм ид шидийн гайхамшгийг бүтээх арга байхгүй нь ойлгомжтой.



11. Донна Мари Трего – Леди Гага
Зарим хүмүүс мөнгө олохын тулд юу ч хийхэд бэлэн байх юм. Донна Мари Трего гэгч энэ эмэгтэй 60 мянган еврог гадаад төрхөө өөрчлөхөд зориулжээ. Дараа нь тэр дэлхий даяар аялан, өөрийн тоглолтыг тавих болсон байна. 



12. Китти - Женнифер Лоуренс
Киттигийн оролдлого нь бас нэгэн бүтэлгүйтлийн суурийг тавьснаас цаашгүй. Тэр үүнийгээ өөрөө ойлгосон. Тиймдээ ч тэр шүтэж явдаг алдартантайгаа адилхан болохыг хүсч байгаа хүмүүст хандан, Женнифер Лоуренсийг дуурайхгүй байсан нь дээр хэмээн зөвлөсөн байна. Тэр 2014 онд  25 мянган долларыг Оскарын шагналт жүжигчин бүсгүйтэй адилхан болох хагалгаанд зориулжээ.



13. Николас Райан - Райан Гослинг
Николас одоогоор таван мянган долларыг гоо сайхны хагалгаанд зарцуулаад байгаа нь бусадтай харьцуулахад өчүүхэн бага хэмжээ юм. Тэр өөрөө уул нь давгүй, нүдэнд дулаахан залуу. Тиймээс өөр хүнтэй яагаад адилхан болох гээд зүтгээд байгаа нь бусдад төдийлөн ойлгомжгүй байдаг гэнэ. Тэр төгс төгөлдөр рүү тэмүүлж байгаа бололтой.



14. Лиза Коннелл - Деми Мур
Энэ жагсаалтын сүүлчийн хүн бол Лиза Коннел. 2006 онд Лиза Коннел тархины хорт хавдрын эцсийн шатандаа орсон хэмээн оношлогджээ. Ийм мэдээ сонссон түүнийг та ямар алхам хийсэн гэж бодож байна? Тэр 64 мянган долларыг жүжигчин Дэми Муртай адилхан болох хагалгаанд зориулжээ. Сүүлчийн удаа өөртөө сэтгэл хангалуун байх гэсэн хүсэл нь юм болов уу?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()