Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
LG Electronics компани нь Smart TV ухаалаг телевизорийн өргөтгөсөн
цувралын үйлдвэрлэлд тэргүүлэх байр эзэлдэг. Зохион бүтээгчид ухаалаг
телевизор бүтээхдээ эн тэргүүнд хийсэн зүйл нь гэвэл, тэдгээрийг LG
webOS 2.0 хэмээх үйлдлийн нэн шинэ системээр тоноглосон явдал бөгөөд
энэхүү систем нь телевизорийн удирдлагыг энгийн бөгөөд хүн бүр гүйцэтгэж
чадахаар болгосон байна.
Энэхүү шинэлэг технологийн ачаар холболт, шилжилт болон шаардлагатай контентын хайлт зэрэг үйлдлийг амархан гүйцэтгэх боломж бүрджээ. Даян дэлхийн хэрэглэгчид түүний шинэчилсэн интерфэйсийг маш оновчтой хэмээн хэдийнэ үнэлж байна.
LG webOS 2.0 үйлдлийн системд эвтэйхэн болгосон эхний зүйл нь гэвэл хавсралтууд болон онлайн үйлчилгээнүүдийн уламжлалт торыг хөндлөн шугамд байрлах цонхнуудаар сольсон явдал юм. Тэдгээр нь дэлгэцэн дээр бага зай эзлэх бөгөөд зөнгөөр ойлгогдох хурц тод интерфэйс болон хэд хэдэн маргаангүй давуу талаараа ялгардаг. Тохиргоо болон телевизорт янз бүрийн нэмэлт төхөөрөмж холбох ажиллагааг нь мэдэгдэхүйц хөнгөвчилсөн болно.

LG webOS 2.0 суурьтай ухаалаг телевизорийг анх залгангуут дэлгэцэн дээр тусгай туслагч (BeanBird хэмээх зургаар амилуулсан баатар) шууд гарч ирнэ. График зургаар бүтээсэн телевизийн энэхүү хөтөч нь холболт болон тохиргооны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг байна. Тиймээс одоо “Найз руугаа утасдах” хэрэггүй боллоо.
Шинэчилсэн webOS 2.0 суурь нь орчин үеийн “ухаалаг” телевизорүүдийн гол гол боломжийг сайжруулсан бөгөөд телевизор үзэхэд ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлнэ. “Миний сувгууд” гэдэг шинэ хавсралт нь хүссэн контентын /агуулгын/ хайлтыг бодитой хялбаршуулсан, ялангуяа тоон цацалтын төрөл бүрийн сэдэв болон чиглэлтэй болсон үед энэ нь бүр ч их тустай хавсралт юм. Тохиргооны зарчим нь тун энгийн.
Тухайлбал, “+” тэмдгийг олоод л хамгийн дуртай сувгуудаа хадгална. Хадгалах сувгийн тоонд хязгаар байхгүй! Ачаалах хугацааг нь бараг 60% багасгасан бөгөөд бүх контентод илүү хялбархан, бас хурдан нэвтрэх боломжтой болсон. Өндөр нарийвчлал, зураг болон дуу авианы чанар, Интернетэд холбогдох боломж, өөр төхөөрөмжүүдээс контент гаргах чадвар, компьютерийн тоглоомууд зэрэг нь хэдийнэ орчин үеийн телевизорийн салшгүй үзүүлэлтүүд болоод байгаа билээ.

Үйлдлийн webOS 2.0 суурьтай телевизор нь холбогдсон гадны төхөөрөмжүүдийг агшин зуур таньдаг. Нэмэлт төхөөрөмжүүд холбоход телевизорийн дэлгэцэн дээр холбосон төхөөрөмжийн нэр бүхий жижигхэн цонх урсан гарч ирнэ. “Холболтуудыг удирдах” үйлдлээр дамжуулан холбосон гадны төхөөрөмжүүдийг түргэн таних боломжтой юм.
“Эхлүүлэх” цэс нь LG Smart телевизорүүдийн хувьд дэлгэцийнхээ доод хэсэгт байрладаг. Түүний тусамжтайгаар телевизийн сувгууд, Smart суурийн контент юм уу холбосон төхөөрөмжүүдийн файлууд хооронд маш эвтэйхэн шилжих боломжтой. Тэгэхдээ гол цэс рүүгээ байнга буцах шаардлагагүй. WebOS 2.0 суурьтай телевизорүүдэд нэвтрүүлсэн ийм шинэчлэл нь хэрэглэгчдэд хэд хэдэн даалгаврыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломж олгож байгаа юм.
Ухаалаг телевизорүүдэд суулгасан LG webOS 2.0 суурь нь дэлхийн чанартай Red Dot Awards 2014 шагналыг “Харилцаа холбооны дизайн” ангилалд хүртсэн бөгөөд түүний ачаар борлуулалтын дээд амжилт тогтоосон байна. WebOS 2.0 суурь гарч ирснээс хойшхи эхний хоёр сарын дотор Солонгост 1 сая гаруй телевизор худалджээ. LG компанийн сүүлийн үеийн бараг бүх загварын телевизорүүд LG webOS 2.0 сууриар тоноглогдоод байгаа билээ. Жишээ нь, 42LB720V, 55LB720V, 47 LB720V загварын SMART TV CINEMA 3D телевизорүүдийг нэрлэж болно.

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.