Үхэл дагуулсан селфи

Селфи гээч зүйл сүүлийн үед газар авч, өсвөр, залуу үе гэлтгүй ахмад хүмүүсийн дунд ч мода болоод байгаа. Тэд хаа явсан газраа, хүссэн үедээ, ямар ч нөхцөл байдалд байсан селфидэх болсон. Нэг ёсондоо селфи гээч нь хар тамхи, мансууруулах бодисны нэгэн адил донтуулах үйлчилгээтэй зүйл бололтой. Ингээд аливаа нэг зүйлд хэт донтвол юу болж болохыг дараах хэдэн жишээнээс харцгаая.
Үхэл дагуулсан селфи


1. 2014 онд Польшийн оюутан, 23 настай Сильвия Рейчел Өмнөд Испанийн алдарт Пуэнте-де-Триана гүүрэн дээр селфи хийх гэж байгаад амиа алдсан юм. Шөнө орой болсон хойно гүүрний хашлага хэсгээс нэг гараараа барин нөгөө гараараа зураг авахыг оролдсон байна. Гэвч гар нь гулгаж Сильвия дөрвөн метрийн өндрөөс бетонон шалан дээр унажээ. Хэргийн газар хүрэлцэн ирсэн эмч нар бүсгүйн зогссон зүрхийг цохилуулж чадсан ч эмнэлэгт ирээд шархаа даалгүй өнгөрсөн ажээ.



2. Буугаар тоглох нь өөрийгөө аюулд оруулж буй хэрэг. Харин цэнэгтэй буутай селфи хийнэ гэдэг бол бүр ч эрлэгийг далласантай адил зүйл. 2014 онд 21 настай мексик залуу Оскар Агилар Отеро буу тулан зургаа дарах гэж байгаад санамсаргүй өөрийгөө буудчихжээ.залуугийн амь насыг аврах гэж оролдсон ч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Оскар улаан селфичин байсан бөгөөд “Facebook” хуудсан дээр нь царайлаг хүүхнүүдтэй зугаацаж буй болон тансаг машин, үнэтэй мотоцикл унасан хэдэн 100 зураг байжээ. Тэд бүгд амжилттай болж байсан бөгөөд гагцхүү буутай авах гэсэн зураг л ийнхүү нэгмөсөн гай болж орхисон байна.



3. Энэ зурган дээр инээмсэглэн, аз жаргалтай харагдах 26 настай Колетт Морено найз бүсгүйн хамтаар давхиж яваа машин дотроо селфидсэн агшин байсан юм. Гэхдээ тэд хүрэх газраа амьд хүрч чадаагүй юм. Тэр үед Коллет зорчигчийн суудалд, харин Эшли жолоо барьж явжээ. Удирдлагаа алдсан Эшли жолоогоо дийлэлгүй эсрэг урсгалд орж, өмнөөс ирж байсан машинтай мөргөлдсөн байна. Хуримаа хийж амжаагүй сүйт бүсгүйн ард таван настай хүү, уй гашууд автсан сүйт залуу хоёр үлдэж хоцорчээ.



4. 17 настай Ксения Игнатьева төрсөн өдрөө тэмдэглэхэд ердөө 18 хоног дутуу байв. Тэрхүү өдөр бүсгүй Санкт-Петербург хотын төмөр замын гүүрэн дээр гарч селфидэхийг хүсчээ. Тэрээр мөн л селфиний донтон байсан бөгөөд хотынхоо сайхан газруудаар явж селфи хийх хачин дуртай байв. Зураг авахын тулд тэр зуны амралтаараа ажил хийсэн бүхий л мөнгөөрөө зургийн аппарат худалдаж авсан. Ийнхүү гүүрэн дээрээс хальтирсан Ксения 10 метрийн өндрөөс унахгүйг хичээхдээ зөн совингоороо нэг зүйлээс зүүгдтэл тэр нь цахилгаан дамжуулагч кабель байж таарчээ. 1500 вольтийн хүчтэй цохилт бүсгүйд амьд гарах боломж өгсөнгүй.



5. Холлоуэй Чейни, Жеймс Николс нар интернэтээр танилцаж, удаан хугацааны турш харилцжээ. Нэг өдөр тэд цахим харилцаагаа бодит болгохоор шийдсэн байна. 23 настай гэрэл зурагчин Николс Их Британиас бүсгүйтэйгээ уулзахаар Өмнөд Африкийн Йоханнесбург хотод иржээ.

Дурлалт хосууд хотоор зугаалж, эцэст нь 1807 метрийн өндөртэй Нортклифф Хилл уул руу авирахаар шийдсэн байна. Энэ нь Йоханнесбургийн хоёр дахь өндөр цэг юм байна. Энд тэд цугтаа жаргаж буй нарны туяан дор селфидэхээр шийдсэн байв. Гэрч хүмүүсийн яриагаар 21 настай Холлоуэй Чейни найз залуугаа аппаратаа өөрөө зураг авдаг дээр тохируулж байх зуур ухарсаар хадан хясааны ирмэгт хэт тулчихсан байжээ.

Гэнэт муухай орилох дуу гарч Жеймс эргээд хартал бүсгүй 15 метрийн өндрөөс нисчихсэн байв. Зурагчин эр доош гүйж, бүсгүйн дэргэд очоод эмч нар иртэл 20 минутын турш аврах гэж оролджээ. Гэвч эмч нар амийг нь аварч чадсангүй.



6. Интернэтэд сүүлийн үед өөр нэг селфи төрөл газар аваад байгаа нь “Olympics”. Энэ нь хүмүүс хамгийн утгагүй, тэнэг зургаа цахим хуудсандаа байршуулах “урсгал” юм. Гэвч энэ мөн л хэдийн цусан тахилаа аваад эхэлчихсэн бөгөөд анхны золиос нь 18 настай Оскар Рейес. 2015 оны нэгдүгээр сарын хоёронд тэрээр Боб хөвөнгийн өмсгөлтэйгээр зургаа авч “Facebook”-т тавихад 200  гаруй лайк цуглуулсан байв. Амжилтандаа хөөрч баярласан тэрбээр маргааш нь шөнийн гурван цагийн үед бие засчихаад гараа угаах гэж байхдаа амжиж селфидэх гэж байгаад гэнэт хальтирч суултуур толгойгоороо мөргөөд уначихжээ. Эмч нарыг ирэх гэсээр байтал тэрээр их хэмжээний цус алдсаны улмаас насан эцэслэсэн байна.



7. Чезка Агас хэмээх залуухан бүсгүй Филиппинд хэсэг нөхдийн хамт найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх үеэр хамтдаа селфидэх гэж байгаад живжээ. Барилгын инженерийн коллежийн оюутан, 18 настай бүсгүйг далайн эрэг дээрх салхин сэнсний хажууд найзуудынхаа хамтаар зургаа авахуулж байх үед далайн түрлэгний хүчтэй давалгаа аваад явчихсан байна. Найзууд нь түүнийг аврах гэж оролдсон ч бараагүй гэнэ.



8. 2014 оны наймдугаар сард Польшийн нэгэн гэр бүл Португалд амарч явах үедээ хүүхдүүдийн хамтаар Кабо да рока хадан хошууны ирмэг дээр зогсон зургаа авах гэж байгаад нисчихжээ. Эцэг эх хоёр нь 5-6 настай хоёр хүүхдийнхээ нүдэн дээр өөд болсон нь хүүхдүүдийн сэтгэл зүйд хүндээр туссан байна.



9. Jadiel хэмээх тайзны нэрээр Нью-Йорк хотноо алдаршсан Пуэрто-Рикогийн рэппер Рамон Гонсалес  мөн л селфи хар шуурганд өртөн амиа алдсан. Тэрээр мотоциклтэй давхиж явах үедээ ухаалаг гар утсаараа селфи хийхээр шийдсэн байна. Гэвч хэдхэн мөчийн дараа Jadiel жолоогоо алдаж, эсрэг урсгал руу орсноор машин доогуур оржээ. Тэр Нью-Йорк хотын эмнэлэгт осол болсноос хойш хэдэн цагийн дараа амьсгал хураасан байна.



10. 2015 оны тавдугаар сард 18 настай Анна Урсу хэмээх бүсгүй найзын хамтаар Румыны Ясса хотоос холгүйхэн байх төмөр замын буудал руу очжээ. Найз бүсгүйчүүдийн энд ирсэн зорилго нь тодорхой байв. Тэд явж байгаа галт тэрэгний дээвэр дээр селфи хийж “Facebook” хуудсан дээрээ байршуулах гэж байжээ.

Анна галт тэрэг рүү авирч, дээвэр дээр тухалснаа илүү донжтой зураг авахын тулд толгой дээрээ хөлөө гаргасан байна. Гэтэл хөл нь цахилгаан дамжуулах шугамын кабель утсанд хүрчихжээ. 27 мянган вольтийн хүчдэл бүсгүйг тэр дор нь галт тэрэгнээс шидэж орхисон байна. Хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч биеийнх нь 50 хувь түлэгдсэн Анна шархаа даалгүй өөд болсон юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()