ICT Expo 2015 үзэсгэлэн эхлэлээ

2015-05-21, 18:19
4,485
Жил бүр зохиогддог Мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том үзэсгэлэн болох ICT Expo 2015 үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийж байна. Энэхүү үзэсгэлэн “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриатайгаар 9 дэх жилээ зохиогдож байгаа юм. Саммит Компьютер Технологи компани нь энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн хамтран ажилладаг гурван онцлох брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ танилцуулахаар бэлдсэн байна.
ICT Expo 2015 үзэсгэлэн эхлэлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Dell – VirtualDesktop Infrastructure

Бидний танилцуулах VDI шийдэл нь Dell Wyse Thin Client төхөөрөмжийг ашиглан байгууллагын IT дэд бүтцийг илүү бага зардлаар, үр ашигтай зохион байгуулах боломжийг харуулах юм. Энэхүү шийдлийг ашигласнаар анхны хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэхээс гадна үйл ажиллагааны явцын зардлыг бууруулах олон давуу талууд бий болдог :

• Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй байдлыг төрөл бүрээр ханган ажиллаж чаддаг. Жишээ нь: Та өөрийн болоод байгууллагын мэдээллийг гадагш зөөх, алдагдахыг сэргийлэх гэж нэмэлт вирусны эсрэг  програм хангамж авах шаардлагагүй. Зөөврийн бүхий л төрлийн төхөөрөмжид хяналт тавих боломжтой.

• Dell Wyse Thin Client/Zero Client нь энгийн уламжлалт суурин компьютертай харьцуулахад эрчим хүч бага зарцуулж халалт бага үзүүлдэг. Ердийн дундаж үзүүлэлттэй компьютер ачааллаж байх үеийн үзүүлэлт 150-250 Ватт хэрэглэдэг байхад Клинтүүд нь 4-15 Ватт зарцуулдаг.

• Citrix® Microsoft® VMware® зэрэг виртуалчилалын платформуудын тусламжтайгаар төвлөрсөн удирдлагын системийг бий болгож чаддаг. Мөн эдгээр хүчирхэг програм хангамжийн бүхий л боломж, чанаруудыг өөрсдийн шийдэлдээ өргөнөөр ашиглах боломжтой.
Энэхүү шийдлийн тухай илүү мэдээлэл авах, бодит төхөөрөмж болон түүний холболтыг туршиж үзэхийг хүсвэл үзэсгэлэнгийн 24-р павильонд хүрэлцэн ирээрэй. Манай мэргэжилтнүүд танай байгууллагын бодит тоонд тулгуурлан зөвлөгөө өгөх болно.



Apple – Think different

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд болох Apple брэндийн бүх төрлийн компьютер, нөутбукийг хэрэглэгчиддээ танилцуулж байна.




Bose – Better sound through research

Дэлхийд тэргүүлэх Америкийн хөгжмийн төхөөрөмжийн Bose брэндийн бүтээгдэхүүнүүд патентлагдсан Direct/Reflecting технологиор бүтээгдсэн байдаг. Энэ нь энгийн системээс ялгаатай тал нь хөгжмийг ихэнх дууны долгионыг спикерийн араас цацагдаж хананд ойлгож сонсогдсоноор амьд дуугаралтыг гаргаж чаддаг юм. Бид Bose брэндийн чихэвч, зөөврийн спикер, гэрийн театр, зурагт, гадаа болон заалны зориулалттай спикер гэх мэт бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байна. Эдгээр бүх бүтээгдэхүүнүүд ICT Expo үзэсгэлэнд тавигдах тул та бүхэн бодит дуугаралтыг сонсож мэдрээрэй.



Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Холбоо барих утас: 75753535




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.