Амлалтандаа хүрсэн залуу

Мэри Лапковиц болон Бен Мозер нар арван жилээсээ эхлэн холбоотой байсан бөгөөд гурван жилийн турш тэд нэг ангид суралцаж байжээ. Хармсалтайн Мэри "Дауны синдром”-той төржээ. Харин 4-р ангид байхдаа Бен Мэритэй төгсөлтийн баяраар хамт явна хэмээн амлаж байсан байна.

Амлалтандаа хүрсэн залуу

 

 
Мэригийн том ах хэлэхдээ: "Магадгүй түүний үеийн хүүхдүүд Мэригээс зугатах байсан ч, Бен хэзээ ч зугатаагаагүй" гэжээ. Тэд өөр сургуульд суралцах болсноор холбоо тасарсан ч сургуулийнхаа хөл бөмбөгийн тэмцээнээр дахин таарсан байна.
 
 
Бен өөрийн амлалтыг мартаагүй байсан бөгөөд Мэригийн төгсөлтийн баярын үдэшлэгт оролцсон байна. Мэригийн найзууд бүгд түүний төгсөлтөн дээр очсон. Бага ангийнх нь багш болон бусад хүмүүс энэхүү хосуудыг харахаар зорин иржээ.


 
Багш нь Бен, Мэри хоёрыг хамт хараад ихээхэн баярласан байна. Бен бүхий л оройны турш Мэриг халамжилсан бөгөөд түүний нүүрнээс инээмсэглэл битгий арилаасай хэмээн хүсэж байсан. “Би Мэриг үргэлж нарны цацраг гэж нэрлэдэг, тэр манай ангид үнэхээр нар мэт гялалздаг байсан” хэмээн бага ангийн багш нь дурсан ярьжээ.



Өөрийн амлалтаа мартаагүй хүн чанартай энэхүү залуугийн түүх дэлхийд алдаршиж, хүн бүрт нэгийг бодуулсан гайхалтай үйл явдал болсон юм.







 

 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()