Сурахын төлөөх тэмцэл

Бабар-Али бол Энэтхэгийн Муршидабад хотын иргэн бөгөөд тус хотын иргэдийн мэдлэгийн дундаж түвшин 2001 оны байдлаар 66% байсан гэнэ. Тэрээр өглөө 4 цагт босож гэр орныхоо ажлыг хийж дараа нь сургууль руугаа явдаг байна. Харин хичээлээ тарсны дараа тэрээр гэр рүүгээ яардаг ажээ. Учир нь түүнийг бас л шавь нар нь хүлээж байдаг.
Сурахын төлөөх тэмцэл


Сенеки: “Бусдыг сургаж байх явцдаа бид өөрсдөө сурдаг”

Тэрээр 9 настай байхдаа л, санхүүгийн асуудлаас болоод сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн байна. Анх энэ нь түүнд маш сонирхолтой санагдаж байсан ч дараа нь энэ хичээл эдгээр хүүхдүүдэд ямар их хэрэгтэй болохыг ойлгожээ. Тэрээр Муршидабадад хамгийн анхны сургуулийг байгуулсан байна. 2009 онд барууны сэтгүүлчид Бабар хүүгийн талаар мэдсэн бөгөөд тэрээр 16 насандаа “Real Heroes Award” шагнал буюу “хамгийн залуу сургуулийн захирал” цолыг хүртжээ.


Одоогийн байдлаар түүний сургуульд 9 сайн дурын ажилтан ажиллаж байгаа бөгөөд 220 албан ёсны сурагчид болон 600 орчим 5-18 насны хүүхдүүд түүний хичээлийг сонсдог байна. 1-ээс 5-р ангийн хүүхдүүдэд сурах бичиг үнэгүй өгдөг. Харин бусдаас нь бага хэмжээний мөнгө авах хэрэг гардаг гэнэ. Хичээлийг гадаа заадаг бөгөөд сурагчдын ихэнхи нь гэр бүлийнхнийгээ өлсгөхгүйн тулд, өглөөгүүр ажиллах хэрэгтэй болдог байна. Харин бусад хугацаанд Бабарын хичээлийг шимтэн үздэг ажээ.



Бабар-Али өөрөө одоог хүртэл сурдаг бөгөөд чөлөөт цагаараа хичээлээ зааж, бүр ууланд авирах зөвлөмжийн талаар лекцийг хүртэл уншдаг байна. Тэрээр сургуулийн барилга, биеийн тамирын талбай, урлагийн тэнхим болон лабораторитай болохыг мөрөөддөг ажээ.










Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()