Модоор хийсэн гал тогооны тавилгууд

2015-05-07, 22:52
19,567
Мод гэдэг зөвхөн байгалийн үзэсгэлэн төдийгүй бүхий л дотоод засал чимэглэлд тохирох гайхалтай материал болж өгдөг. Модны өнгө загвараас үл хамааран таны байрыг чимэглэж, илүү байгалийн тансаг мэдрэмжийг төрүүлэх болно. Ингээд та бүхэндээ модыг будаж хувиргахгүй байгаагаар нь хийсэн гал тогооны тавилгуудтай үлдээе.
Модоор хийсэн гал тогооны тавилгууд


Боломжтой бол гэрээ модон тавилгаар чимэглэх нь таны гэрийг тав тухтай болгох юм шүү.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Уур амьсгалыг хүнд болгохгүйн тулд бүх зүйлийг бага багаар ашиглах хэрэгтэй бөгөөд элдэв төрлийн гоёл чимэглэл хийхээс зайлсхийгээрэй.

www.caak.mn

Цайвар модон тавилга нь шаргал цайвар өнгийн ханан дээр зохицох бөгөөд шилмүүс модон тавилга дээр анхаарлаа хандуулаад үзээрэй.

www.caak.mn

Хэрвээ мод хэтэрхий их орсон мэт санагдвал дээд талын шүүгээнээс татгалзаж онгорхой тавиур үлдээж болно. Энэ нь илүү хөнгөн харагдахад тусална.

www.caak.mn

Эсвэл таазнаас үл ялиг доор шүүгээ хийж болно. Тэгвэл та гал тогооны хэрэгслээ хадгалах савтай болж байна гэсэн үг юм.

www.caak.mn

Хэрвээ та модон тавилганд дуртай бол энэ нь жижиг өрөөнд тохиромжгүй гэдгийг санах нь зүйтэй. Учир нь модон тавилга өрөөг жижиг мэт харагдуулна.

www.caak.mn

Зөөлөн өнгөтэй модон тавилгыг хүйтэн металл гадаргуутай хослуулахад төгс харагдана.

www.caak.mn

Австралийн Team7 компаний К7 тавилгууд нь бат бөх чанараараа шалгарсан байдаг. Самар мэт хатуу байдалтай тавилга нь хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй.

www.caak.mn

Скандинавын гал тогооны цайвар тавилгууд нь маш гэрэл гэгээтэй харагдаж байна.

www.caak.mn

Зөвхөн цайвар төдийгүй бараан өнгийн тавилга ч гайхалтай харагдана.

www.caak.mn

Тоосгон хана болон металлтай модон тавилга хослох бөгөөд энэ нь дутагдаж буй дулаан уур амьсгалыг нэмж өгнө.

www.caak.mn

Арал эсвэл баарны тавиурыг ямар ч зүйлээр будаж, засаагүй бараан модоор хийгээд цайвар ширээтэй хослуулахад нэн тохиромжтой байдаг.

www.caak.mn

Германы Alno брэндийн үйлдвэрлэсэн бариулгүй модон тавилгууд нь орчин үеийн хэв маягийг хадгалсан байх бөгөөд таны гэрийг илүү тохилог харагдуулна.

www.caak.mn

Тоосгон болон чулуун хананы дэргэд бараан өнгийн модон тавилгууд гайхалтай харагдах юм.

www.caak.mn

Орчин үеийн хэв маягаар хийсэн бариулгүй модон тавилга нь ямар ч өрөөг төгс мэт харагдуулна.

www.caak.mn

Францын Mobalpa компанийхан модон тавилгаа цагаан өнгөөр будсан байна. Тиймээс өнгө дагуу ханатай өрөөнд гайхалтай харагдана.

www.caak.mn

Модон ширээтэй гал тогооны хэрэгсэл нь мөн сайхан харагдах бөгөөд нэг нэгнийгээ нөхөж өгөх юм.

www.caak.mn

Хар лакаар будсан цэвэр модон тавилга нь танай гал тогооны өрөөг чимэглэх болно.

www.caak.mn

Мөн гал тогооны цайвар өнгийн тавилга нь шалны өнгөтэй хослож байвал сайхан харагдана.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()