Төвд залуусын хурим

2015-05-07, 03:35
35,111
Маш гоёмсог үнэтэй машинаас эхлээд, Старбаксд кофе ууж байгаа, үндэсний хувцастайгаа буддын сүмд мөргөж байгаа залуу хосуудын зураг Хятадын сошиал ертөнцөд нэлээд алдартай болоод байна. Энэ зураг бол Төвдийн иргэн Gerong Phuntsok (Цэрэнпунцаг) болон Dawa Drolma (Даваадулам) нарын хурмын зураг юм.
Төвд залуусын хурим


Нөхөр Phuntsok CNN-д утсаар холбогдож өгсөн ярилцлагандаа: “Энэ нь уламжлалыг эвдсэн үйл явдал болсон бөгөөд Хятадын уламжлалт хуримын зурагтай адилгүй. Би Хятадад 10 жилийн өмнө ирсэн Төвд хүн. Би Төвд хүмүүсээр маш их бахархдаг. Гэрлэлт бол миний амьдралын хамгийн чухал мөч учраас би эхнэртэйгээ хамт өөрийн тосгондоо буцан очиж энэ хоёр өөр амьдралыг харьцуулсан зураг авахуулахыг хүссэн юм. Бидний зургийг хүмүүс эерэгээр хүлээн авч байгаад би маш их баяртай байна.” -гэжээ.







Шинэхэн гэрлэсэн хосууд одоо Хятадын Чэндү хотод амьдарч байгаа боловч, тэд өөрсдийн Төвдийн соёлтойгоо гүн гүнзгий холбоотой гэдгээ мэдэрдэг гэжээ.



Мөн хосууд өөрсдийн орчин үеийн хотын амьдрал болон уламжлалт амьдралын төрхийг зургандаа шингээхийг хүссэн байна. Тиймээс тэд зарим зургаа орчин үеийн хотод даруулж, харин заримыг нь өөрсдийн өсч торнисон Төвдийн уламжлалт нөхцөл байдалд авчээ.



Хятадын сошиал медиагаар хамгийн их алдартай байгаа тэднийг олон нийт таатай хүлээн авч байна. Шинхуа мэдээллийн агентлаг тэдний зурагнуудыг Хятадын интернэт хэрэглэгчдийн 80 хувь нь хараад байна гэж мэдээлжээ.











Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()