Эдгэшгүй хүнд өвчтэй залуу, фитнес модель болжээ

Америкийн иргэн Бен Маж (Ben Mudge) генетикийн "цист фиброз" хэмээх хүнд өвчтэй хэдий ч өөрийгөө ялан дийлж фитнесс модель болсон байна. Хүүхэд байхаасаа эхлэн тэрээр байнга эм хэрэглэж, тусгай аппаратны тусламжтайгаар амьсгалдаг байсан бөгөөд амьсгалын системийн асуудалтай учир, бие бялдрын хөгжлийн хувьд бусдаасаа үргэлж дутмаг байдаг байжээ.
Эдгэшгүй хүнд өвчтэй залуу, фитнес модель болжээ


Харин 20 насандаа тэрээр өөрийгөө бүрэн өөрчлөхөөр шийдэж, суудлын ажлаас татгалзаж бодибилдингээр хичээллэж эхэлсэн байна.



20 насандаа тэрээр “Game of Thrones” киноны захиралын туслахын ажил хийдэг байжээ. Энэ ажил нь түүнд хүссэн зүйлийг нь өгч чадаагүй учир, ажилаа орхижээ. Одоо Бен 24 настай бөгөөд өөрийн хүссэндээ хүрч олон сэтгүүлийн зураг авалтанд оролцож, мэргэжлийн дасгалжуулагч болж, эрүүл зөв хооллолтын сурталчилгаанд тоглох болсон байна. Бен одоо 82 кг жинтэй гэнэ. Энэ төрлийн өвчтэй хүмүүсийн хувьд жин нэмэх нь нэлээд асуудал байдаг бөгөөд тэд огтхон ч жин нэмж чаддаггүй байна. Харин тэр чадсан юм.



Бен урьдын адил эм хэрэглэж, тусгай аппаратаар амьсгалаж байгаа ч, өөрийн мөрөөдөлдөө хүрэх хүртлээ бэлтгэлээ орхихгүй байхаар болжээ. Түүний мөрөөдөл нь "Calvin Klein"-ы зураг авалтанд оролцох гэнэ. Энэ алхмаараа тэрээр бусад хүмүүст өөртөө итгэлтэй байх, зорьсондоо хүрэхийн төлөө үргэлж тэмцэж, тэмүүлж байхыг уриалах юм.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()