Эхлээд үүнийг хийхэд орох орцоо танд хүргэе.
Орох зүйлс:
-Цайны печень - 400гр
-Самар - 150 гр.
-Элсэн чихэр - 250гр.
-Нунтаг какао – 2 хоолны халбага
-Бага зэрэг шингэн сүү
-Цөцгийн тос -200гр.
-Зориулалтын хүнсний цаас
1. Эхний алхам бол тун энгийн 400 гр цайны печенээ хугалж жижиглэнэ.
2. Самараа мөн адил жижиглэнэ. Энэ бүгдийг зурагтаа үзэнгээ л хийж болно.
3. Харин одоо жижиглэсэн печень самар хоёроо хооронд нь сайтар хольж өгнө.
4. Саванд урьдчилан бэлтгэсэн 250гр элсэн чихрээ хийнэ.
5. Ингээд элсэн чихэрэн дээрээ 2 хоолны халбага какао нэмнэ.
6. Мөн л хооронд нь сайтар хольж өгнө.
7. Дараа нь сүүгээ нэмж хийнэ.
8. Ингээд зөөлөн гал дээр тавина.
9. Цөцгийн тосоо сайн жигд шингээхийн тулд зөөлөн гал дээр хэсэг байлгах юм. Гэхдээ буцалгаж наалдуулж болохгүй шүү. Ингээд цөцгийн тосоо бага багаар нэмж өгнө.
10. За нэг иймэрхүү болно.
11. Харин цөцгийн тос маань бүрэн хайлсаны дараа иймэрхүү шингэн зуурмаг болох юм.
12. Дараа нь шингэн зуурмагаа самран дээрээ хийж өгнө.
13. Одоо бүгдийг хооронд нь сайтар хольж хутгана.
14. Ингээд өөрийнхөө идэх хэмжээгээр нарийн, бүдүүн янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулаад олон төрлөөр хийж болно. Харин одоо нарийхан уртыг хэрхэн хийж болохыг харуулая. Хүнсний цаасан дээрэн ингэж тавина.
15. Үүнийгээ чангахан хоорондоо нь сайн барьцалдахаар хуульж өгнө.
16. Подносон дээр эгнүүлэн тавиад хөргөгчиндөө хэсэг хугацаанд буюу хоорондоо барьцалдах хүртэл нь ойролцоогоор 3-5 цаг байлгана.
17. Ингээд л хугацаа болсоны дараа гаргаж ирээд цааснаас нь салгаад зүснэ.
18. Ингээд идэхэд бэлэн боллоо.
19. Өглөөний цайн дээр идэхэд үнэхээр амттай шүү!!!
20. Танд амжилт хүсье