Баячууд улам баяжиж байна. Харин та яаж байна вэ?

2015-04-27, 21:35
10,807
Богино хугацаанд өөрчлөгдөн увьсч байгаа,мэдээллийн гэж нэрлэгдэх эрин үед амьдарч байгаа та бидний хувьд хөгжилтэй хөл нийлүүлж, хүнээс дутахгүй амьдарч, зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
Баячууд улам баяжиж байна. Харин та яаж байна вэ?


Та өөртөө яагаад, юунаас эхлэх вэ, яаж хийх вэ гэсэн асуултыг тавиад үз. Яагаад та ухаантай, боловсролтой, сайхан сэтгэлтэй хэрнээ бусдаас дутуухан амьдарч байна вэ, өчнөөн хөрөнгө цуглуулчихсан тэр нэгэн баян хүн та хоёрын ялгаа мөнгөнөөс өөр юунд оршиж байна вэ, яагаад таны сурсан мэдлэг боловсрол амьдралыг тань дээшлүүлж чадахгүй байна вэ?
 
Хүний амьдрал гэдэг хийж бүтээх, амсаж, мэдэх зүйлтэйгээ харьцуулвал их богинохон хугацаа. Энэ хугацаанд та үр хүүхдээ бусдаас хол дутаахгүйгээр, үеийн нөхөдтэй нь ижил гараанаас амьдралыг нь эхлүүлж өгье гэвэл та юуны түрүүнд юу хийх ёстой вэ?

Сургууль бидний хүүхдийг бодит амьдралд бэлдэж чаддаг билүү?
Орчин үеийн боловсролын систем 2 зарчим дээр тогтож байна.
1. Уншиж, бичиж, тоо бодох, зэрэг ерөнхий боловсрол олгох
2. Эмч, багш, хуульчийн зэрэг мэргэжилийн боловсрол олгох

Энэ хоёр зарчмыг хослуулах гэж оролдсоор ирсэн улалмжлалт систем он жил улирах тусам мухардалд орж буй. Мухардсан системийн олгодог боловсролыг хэн эзэмшинэ гэж хүсэх вэ? Ялангуяа ерөнхий боловсрол утга учраа алдаж гүйцсэн байна. Дунд сургуульд үзсэн алгебр, геометр, хими, физик хүмүүсийн хэдэн хувийнх нь ажил амьдралд хэрэг болсон бэ? Ийм л сургалт залуу үеийнхнийг боловсролоос жигшээдэг.



Сургууль бидний хүүхдүүдэд математик, англи хэл, газар зүй гээд төрөл бүрийн хичээлийн мэдлэг олгодог. Гэхдээ сургуулийн анги танхимаас олж авч чаддаггүй нэг чухал зүйл бий. Хүүхдийн тань цаашдын амжилтанд нөлөөлөх тэрхүү чухал зүйл нь мөнгийг зөв зохистой зарцуулах ухаан юм.

“Эцэг эхчүүд хүүхдээ зөв зан төлөвшилтэй болгох талаар нь анхаарч, ороо байнга хураах, соёлч боловсон байх талаар нь үргэлж л сануулж байдаг. Энэ нь ч зөв. Харин цөөн тооны аав ээжүүд л хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн мэдлэгт нь анхаарч энэ талаарх арга ухаанд суралцуулдаг”



Санхүүгийн боловсол+ Амьдралын зөв гараа хөтөлбөр
Бид бүхэн өсвөр насны хүүхдүүдэд буюу 13-аас 16 насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол мөн амьдралын зөв гараа гэсэн сургалт явуулж эхлээд байна.

Энэ сургалт нь сургуулийн заах системтэй адилгүй бөгөөд бөгөөд илүү үр дүнтэй таны хүүхдэд сонирхолтой хэлбэрээр явагдах юм.

10 хоног үргэлжлэх сургалт нь дунд хугацааных бөгөөд таны хүүхдийн насанд тохирсон сургалтын программын дагуу явагдана.

Та илүү дэлгэрэнүй мэдээлэлийг “Санхүүгийн мэдлэг боловсрол” facebook хуудаснаас авах боломжтой мөн tso.ochiroo@yahoo.com, Холбогдох утас: 95971482, ЭНД дарж аваарай.


Санхүүгийн мэдлэг боловсролыг таны хүүхдэд олгох анхны эх үүсвэрийг тун энгийн түвшинд тавих уг сургалтанд хамрагдсанаар дараа дараагийн санхүүгийн илүү өндөр түвшины ойлголтуудыг хүлээж авах сайн сууриа олж авч чадна гэдэгт би гүнээ найдаж байна. Санхүүгийн мэдлэг боловсрол гэхээр хүмүүс магадгүй банкны хэн нэг мэргэжилтний мэдлэг боловсролтой андууран ойлгож болох юм. Гэхдээ энэ нь дээд сургуулиудад заадаг тэр онолын санхүү, бүртгэлийн ойлголттой нэг их хамаараад байхгүй бөгөөд бидний хэлж заншснаар “амьдралын хар ухаан” талын санхүүгийн ойлголтыг илүү түлхүү өгнө гэвэл танд ойлгомжтой болох байх.


Өнөө үед бид агуу их технологийн болон глобал өөрчлөлтийн үед амьдарч байна. Ирээдүй юу авчирахыг хэн ч урьдчилан таамаглах аргагүй билээ. Гэвч ямар ч өөрчлөлт гарлаа гэсэн бидэнд хоёр үндсэн сонголт бий: аюулгүй тоглох эсвэл урьдчилан бэлтгэсний үр дүнд ухаалаг тоглох. Өөрийн болон хүүхдүүдийнхээ санхүүгий авьяас ухаанаа сэргээцгээе!


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.