“Хур Говь” зочид буудал энэ сарын 17-нд албан ёсны нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар, “Хур говь” зочид буудлын ТУЗ-ийн дарга Т.Ганбат, “Хур говь”зочид буудлын ТУЗ-ийн гишүүн н.Батсайхан нар оролцож, ёслолын туузыг хайчиллаа. Нээлтийн үеэр ирсэн зочдоо зочид буудалтайгаа танилцуулж, Saint Hill рестораныхаа амтат хоолоор дайлж, амьд хөгжмийн “Аянга” хамтлаг ая дуу нэмсэн арга хэмжээ болж өнгөрлөө.
“Хур Говь” ХХК энэхүү зочид буудлыг байгуулснаар Сайншанд суманд өөрийн гэсэн дүр төрх бүхий зочид буудал, үйчилгээний шинэ стандартыг бий болгох, тус сумаар зорчин өнгөрөгсөд, гадаад дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх, аймгийн эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэх явцад давхардсан тоогоор 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилласан ба Зочид буудал маань бүрэн ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлснээр 22 тогтмол ажлын байр шинээр бий болж байна. Тус зочид буудал, рестораны цогцолборын үйл ажиллагаа Сайншанд сум, Дорноговь аймгийн ирээдүйн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
“Хур Говь” зочид буудал нь энгийн болон хагас люкс, люкс төрлийн 37 өрөөндөө нэг дор 54 зочин хүлээн авах хүчин чадалтай. Өрөө бүр нь зочдынхоо ая тухтай байдлыг хангах халуун хүйтэн ус, агааржуулагч, кабелийн телевиз, утасгүй интернэтэд холбогдсон.
Ар өвөр шандын дунд байрласан, хотын дуу чимээ хөл хөдөлгөөнөөс зайдуу, өндөрлөг хэсэгт намуухан орчинд байрласан бөгөөд Сайншанд хотыг бүтнээр харах сайхан орчинтой нь тус буудлын давуу тал юм.
Зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах "Saint Hill" ресторан караоке нь нарийн мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн Ази, Европ амтат хоолоор зочдоо дайлж, найз нөхөд, гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа гайхалтай өнгөрүүлэхэд тохиромжтой бүх төрлийн караоке дууны сонголттой төв юм.
Байгууллага хамт олны бизнест аялалд зориулсан 5-10 хүний VIP өрөөнүүд болон нийт 100 хүний багтаамжтай хурал, уулзалт, хүлээн авалт хийх зориулалттай танхимтай.
Зочдын машиныг байрлуулах ил болон дулаан гаражтай.Гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо Хамрын хийд, Энергийн төв, Хүслийн хийдээр аялж, тав тухтай орчинд амрах, уулзалт хүлээн авалт зохион байгуулах бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Та бүхэн бидэнд урьдчилан фэйсбүүк хаягаар болон утсаар захиалга өгөх боломжтой.
Утасны дугаар:
0252242299, 99129979, 94990030Фэйсбүүк:
https://www.facebook.com/pages/Хур-Говь
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.