Говь ХК “SIMPLE ESSENTIAL CASHMERE” хавар зуны шинэ коллекцио худалдаанд гаргалаа

2015-03-13, 19:27
6,118
Энгийн бүхэнд бидний аз жаргал оршин буй. Харин аз жаргалд амьдралын утга учир оршдог. Амьдралын аз жаргалтай агшин бүрийг тань хуваалцах, заавал байх ёстой ноолууран коллекцийг танилцуулж байна.
Говь ХК “SIMPLE ESSENTIAL CASHMERE”  хавар зуны шинэ коллекцио худалдаанд гаргалаа


Зөвхөн ноолуураас гадна, ноолуурын шинж чанартай гайхалтай зохицдог тор, саан утас, торгон материалыг хослуулснаас гадна хатгал хээг ашигласнаараа өмнөх коллекциудаас ихээхэн онцлогтой болжээ.

Дизайнерууд нь энэхүү коллекцийн дэлхийн загварын чиг хандлагад нийцсэн шинэлэг гэдгийг онцолсон бөгөөд уг коллекц нь 2014 оны 7-р сард Италийн Риччонэ хотод зохион байгуулагдсан Риччонэ Мода (Riccione Moda) шоунд танилцуулагдаж үзэгчид, зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авсан байна.

Мөн “Говь” ХК Цэргийн баярыг тохиолдуулан сүлжмэл бүтээгдэхүүнээ 8%+18%=26%, нэхмэл бүтээдэхүүнээ 18% хямдруулсан. Мөн хайрт аав, халамжит ханьд тань зориулсан ноолууран пальто, пиджакны хамгийн доод үнийг тогтоож 598,000₮, 398,000₮ болгон хямдруулжээ.



















































Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас аваарай.
www.facebook.com/GobiCashmere/



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.