Индонезийн хачирхалтай оршуулах ёслол

2015-03-10, 04:31
21,747
Индонезийн Өмнөд Сулавеси тосгонд "Тоража" хэмээх үндэстэнгүүд амьдардаг байна. Тэд амьд болон амьд бус биетүүд бүгд сүнсний нөлөөллөөр оршин тогтнодог хэмээн үздэг. Тиймээс энэ дэлхийн хамгийн хачирхалтай оршуулгын ёслолын хийдэг байна.
Индонезийн хачирхалтай оршуулах ёслол


Үүнд нялх хүүхдүүдийг модон дээр оршуулах, нас барагсдын цогцосыг гаргаж ирэх гэх мэт хачирхалтай үйл хийдэг юм. Торажигийн оршуулгын ёслол нэлээд хэдэн хоног үргэлжилдэг бөгөөд бүх хамаатан садан гэр бүл нь цуглардаг ажээ.

1. Торажи үндэстний нэг нь нас барвал, түүний гэр бүл нь "Рамбу Солок" хэмээх оршуулгын ёслолын үйл ажиллагааг хийх ёстой. Тэдний амьдралын түвшин нэлээд тааруухан байдаг учир, оршуулгын ёслолыг хийхийн тулд долоо хоног, сар, жилээр нь хүлээх нь ч бий. Энэ тохиолдолд нас барсан хүнийг занданшуулан төрсөн гэрт нь хадгалдаг байна. Оршуулах хүртэл тухайн хүнийг нас барсанд тооцохгүй бөгөөд бүгд түүнийг хүнд өвчтэй хэмээн үздэг.



2. Хангалттай хэмжээний мөнгөтэй болсны дараа одос үхэр болон гахай гаргана. Ийнхүү өргөл өргөх үйл явц нь дуу хөгжим, наргиан цэнгээнтэй болдог. Харин залуучууд нь хулсны саваагаар цус сорж авах ёстой. Нас барсан хүн хэдий чухал хүн байна төдий чинээ том гахай болон одосыг гаргадаг. Дараа нь махыг нь зочдод тарааж өгнө.



3. Тэд цогцосыг газарт булж оршуулах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхидээ агуйд тавих, хаднаас дүүжилсэн модон авсанд хийдэг. Австай хадгалж буй агуйд Тау-тау барималыг хийдэг бөгөөд энэ нь нас барагсдыг илэрхийлдэг байна.

Хаданд тогтоосон авс болон Тау-тау барималууд.



4. Модон авсны дотор талыг маш гоё чимэглэдэг хэдий ч, он цаг өнгөрөх тусам хуучирч, гавлын яс унах тохиолдол их байдаг байна.



5. Хүүхдүүдийг агуйд эсвэл хадан дээр дүүжилсэн авсанд тавьдаггүй байна. Тэднийг хоосон модны хөндийд оршуулдаг ажээ. Хэрвээ хүүхэд шүд нь ургахаас өмнө нас барсан бол, түүнийг даавуунд боож модны хөндийд хийдэг байна. Нэг модонд хэд хэдэн хүүхэд байж болдог гэнэ.



6. Жил бүрийн 8 сард "Ма’Нене" хэмээх ёслол болдог бөгөөд энэ өдөр нас барагсдыг булшнаас гаргаж, угааж, үсийг нь самнаж, шинэ хувцас өмсгөдөг байна. Харин дараа нь тосгоноор дагуулан явдаг ажээ.



7. Уг ёслол нь жил бүр олон мянган жуулчны анхаарлыг татдаг байна.



8. 1984 оноос хойш хамгийн их жуулчны анхаарлыг татдаг хотуудын нэг нь Тана-Тоража болжээ.



9. Ма’Нене ёслол буюу нас барагсадыг авснаас нь гарган, хувцаслаж байна.



10. Нас барсан эмэгтэйн үс, нүүрийг будаж байна.



11. Ёслолд ороход бэлэн болсон занданшсан бие.



12. Хотоор авч явсны дараа, шинэ авсанд хийж, буцаан байранд нь тавьдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()