“Lenovo” хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлал хүсч байна

2015-02-26, 20:40
3,777
Компьютер үйлдвэрлэгч Lenovo Group компани өөрийн худалдаалдаг компьютер дээр ашиглагддаг програм хангамжаас шалтгаалсан хэрэглэгчийн мэдээллийн нууцад халдсан алдаагаа хүлээн зөвшөөрч, тун удахгүй энэ асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдлээ.
“Lenovo” хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлал хүсч байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Lenovo Group компанийн худалдаалж буй ноутбукэнд урьдчилан суулгасан програм нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хянаж байсан ба энэ асуудал дээр хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлал хүсчээ.

Энэхүү нөхцөл байдал нь Lenovo компаний нэр хүндэд тун сөргөөр нөлөөлж, хэрэглэгчид тухайн компанид итгэх итгэл буурчээ. Зарим хэрэглэгчид өөрсдийн блог болон хувийн цахим хуудаснаа Lenovo компьютер сонгохгүй байхыг зөвлөж эхэлсэн байна.

Lenovo зүгээс мэдэгдэж байгаагаар бол тэд Superfish компанийн бүтээсэн програмыг ашигласан нь тэдний алдаа байсан ба энэхүү програмыг хэрхэн устгах тухай зааварчилгаа твиттер болон вэбсайтаараа дамжуулан гаргасан байна.

Бээжин дахь тус компанийн төлөөлөл кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн шүүмжлэлд Superfish-ийн хийсэн энэ програм нь хэрэглэгчийн зочилсон вэбсайтуудын мэдээллийг цуглуулж, тухайн мэдээлэл дээр тулгуурлан хэрэглэгчид харагдах сурталчилгаануудыг тусгайлан гаргадаг технологи ашигласан байна. Энэ технологи нь вэб браузер, банкны төлбөр тооцоо, электрон худалдаа болон бусад нууцлал бүхий сайтуудын нууц кодчлолыг нэвтрэх боломжтой юм байна.

Electronic Frontier Foundation-ийн захирал Rainey Reitman-ийн үзэж байгаагаар: “Superfish-ийн энэ програм нь зар сурталчилгаа хүргэх зорилготой боловч интернэт орчин дахь аюулгүй байдлыг сулруулж байгаа аюултай. Lenovo-ийн зүгээс хэрэглэгчдийнхээ аюулгүй байдалд халдсан ноцтой асуудал” гэжээ.

Superfish нь дүрс таних алгоритмийн тусламжтайгаар хэрэглэгчийн дэлгэцэн дээрээ илүү сонирхож байгаа дүрс, мэдээллийг цуглуулж, түүндээ тулгуурлан сурталчилгааг хэрэглэгчид харуулдаг байна. Энэ програм нь Lenovo-ийн зарим загварууд дээр суулгагдан зарагдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард хэрэглэгчээс ирсэн гомдлын дагуу борлуулалтыг зогсоосон байна.

Lenovo-ийн Технологи хариуцсан захирал Peter Hortensuis: “Бид алдаа гаргасан. Манай залуус энэ асуудлыг харж чадсангүй. Бид үүнийг нуухгүй, бид алдаагаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Харин Superfish-ээс гаргасан мэдэгдэлд тэдний програм нь ямар технологи ашиглаж байгаа гэдэг нь бүгдэд нээлттэй байсан, хэрэглэгчид хохирол учруулсан зүйл байхгүй гэсэн байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()