Candy хөтөлбөрт “Говь”, “Pepsi” брэндүүд нэмэгдлээ

2015-02-16, 20:50
3,729
Илүү амттай Лояалти хөтөлбөр Candy улам бүр өргөжиж, Монголын ноос ноолуурын “Говь” ХК, шинэ үеийн залуусын сонголт  Pepsi брэндүүдийг эгнээндээ нэгтгэлээ.
Candy хөтөлбөрт “Говь”, “Pepsi” брэндүүд нэмэгдлээ


Та Говь ХК-ийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс худалдаж аваад үнийн дүнгийн 1%-иар candy цуглуулж, мөн хүссэн дүнгээрээ candy зарцуулах боломжтой. Сandy цуглуулахдаа “Говь” ХК-ийн нэрийн барааны дэлгүүрийн кассын ажилтанд утасны дугаараа хэлэхэд л болно. Бараа худалдан авалтын дараа таны утсанд candy оноо орсон мэдээлэл ирнэ.



Залуус та бүхэн Pepsi, Mirinda, Mountain Dew ундаагаа уугаад бөглөөн доторх кодыг 555 дугаарт илгээж ундаа тус бүрээс 20 Candy авах боломжтой боллоо. Та аль ч супермаркет, хүнсний дэлгүүрээс Pepsi, Mirinda, Mountain Dew ундаа худалдан авсан энэхүү урамшуулалд хамрагдах юм. Бөглөөн доторх кодыг 555 дугаарт илгээсний дараа таны утсанд candy оноо орсон мэдээлэл ирнэ.

CANDY -д нэгдсэн байгууллагууд хэрэглэгчдэдээ талархал илэрхийлж, тодорхой урамшууллуудыг олгох бөгөөд CANDY -гийн гишүүн болсноор та олон гайхалтай бэлэгнүүдийг хүртэх боломжтой. CANDY -д нэгдэх тун амархан. Та Мобикомын дугаараас 555 руу “on” гэсэн мессэжийг явуулахад л хангалттай.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.candy.mn цахим хуудас болон 1800-1199 тусгай дугаараас авна уу.  Мөн танай байгууллага Candy-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол info@mobifinance.mn цахим шуудангаар бидэнд энэ тухайгаа илгээгээрэй.

Candy лояалти хамтрагч байгууллагууд
Та дараах байгууллагуудаас хийсэн худалдан  авалтдаа Candy цуглуулах, зарцуулах боломжтой.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.