Путины сонирхолтой бэлгүүд

2015-02-16, 01:18
17,841
Египет руу аялах үедээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Египетийн ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сисид Калашниковын автомат бэлэглэсэн байна. Энэ нэг талаас тухайн орны цэргүүдийг хүндэтгэсэн хэрэг болсон бөгөөд нөгөө талаас Египеттэй хамтран ажиллахдаа таатай байна гэсэн санааг илэрхийлсэн бололтой. Тэгвэл Путин бусад орнуудын тэргүүнүүдэд ямар бэлэг бэлэглэж байсан талаар сонирхоцгооё.
Путины сонирхолтой бэлгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Владимир Путин Египетийн ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сисид автомат бэлэглэж байна.

www.caak.mn

2. Японы хотын захирагч Акитад ОХУ-ын ерөнхийлөгч Сибирийн муур бэлэглэсэн байна. Муурыг "Мир" гэдэг гэнэ. 2011 онд тэрээр гөлөг бэлэглэж байжээ.

www.caak.mn

3. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог Москвад айлчлах үеэр Путин латин-америкийн орнуудыг чөлөөлөгч Симон Боливарын сэлэмний хуулбарыг бэлэглэжээ.

www.caak.mn

4. 2014 оны 11 сард Ази Номхон далайн орнуудын уулзалтын үеэр Хятадын тэргүүн Си Цзиньпинд оросын ухаалаг гар утас болох YotaPhone 2 –ийг бэлэглэсэн байна.

www.caak.mn

5. Оросын Коммунист намын 70 жилийн ойгоор Геннадий Зюгановд Чапаевын барималыг бэлэглэжээ.

www.caak.mn

6. Германы канцлер Ангела Меркельд 1984 оны Орос-Германы худалдааны холбоог баталсан зургийг бэлэглэсэн байна.

www.caak.mn

7. Евгений Примаковын ойн баярын үеэр түүнд “примус” бэлэглэсэн бөгөөд энэ нь “манлайлагч, тэргүүн” гэсэн утгатай ажээ.

www.caak.mn

8. 2003 оны 10 сард Германы канцлер Герхард Шредерт Зэсэн уулын хатан хааны цутгамалыг бэлэглэсэн байна.

www.caak.mn

9. 2003 оны 3 сард зохиолч Сергей Михалковын төрсөн өдрөөр түүний залуу насны гэрэл зургийн цомгийг бэлэглэжээ.

www.caak.mn

10. 2002 оны 4 сард тэрээр Италийн ерөнхийлөгч Сильвио Берлусконид оросын зохиолчийн бичсэн “Берлусконигийн фактууд” хэмээх номыг бэлэглэсэн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()