Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ бол ямар нэгэн өв залгамжлал биш бөгөөд тэд өөрсдийн хөдөлмөрөөр баян болж чадсан байна. Ингээд дэлхийн сая сая долларын эзэн хүүхдүүдийн тухай сонирхоцгооё.
1. Christian Owens — Mac Bundle Box
Бага наснаасаа эхлэн тэрээр програм бичиж сурсан бөгөөд 14 насандаа анхныхаа веб-дизайны компанийг байгуулжээ. Харин дараа нь тэрээр байгууллагуудтай хамтран ажиллаж өөрийн Mac OS X-т зориулсан програмуудыг санал болгосон байна. Түүнийг 16 нас хүрэхээс өмнө "Mac Bundle Box" компани нь түүнд олон сая долларыг авчиржээ.
2. Emil Motycka — Motycka Enterprises
Тэрээр 9 настай байхаасаа хадлан хадаж эхэлсэн байна. Харин 13 насандаа 8000 долларыг зээлж цахилгаан хадлан хадагч худалдан авчээ. Ингээд тэрээр 18 нас хүрээгүй байхдаа "Motycka Enterprises" хэмээх компанийг байгуулж, байгуулсан жилдээ 100 мянган долларын орлогыг олж байсан байна.
3. Evan — EvanTube
Evan 8 настай байхдаа Youtube дээр шинэ суваг нээжээ. Одоо тэрээр жилд 1.3 сая долларын орлогыг олдог бөгөөд нэг сая гаруй дагагчидтэй гэнэ. Түүний youtube сувганд олон төрлийн тоглоом, видео тоглоомын тухай санал бодол, шүүмжлэлүүд байдаг байна.
4. Cameron Johnson — Cheers and Tears
Тэрээр сургуульд сурч байхдаа сард 400 мянган долларын орлоготой байсан байна. Тэр өөрийн гараар үдэшлэгийн урилга хийснээр бүх зүйл эхэлжээ. Зочид түүний хийсэн урилгыг харснаар захиалгаар хийлгэх болсон байна. Ингээд 14 насандаа тэрээр "Cheers and Tears" компанийг байгуулж, мөн програм бичиж сурсан бөгөөд сурталчилгааны компаниа байгуулжээ.
5. Adam Hildreth — Dubit ба Crisp Thinking
Адам өсвөр насныханд зориулсан цахим сүлжээ нээснээр саятан болсон байна. Түүний Dubit хуудас нь Их Британи даяар алдартай байжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр Crisp Thinking хэмээх онлайн гэмт хэрэгтэнгүүдийн эсрэг төслийг гаргасан бөгөөд 2004 онд Их Британийн хамгийн баян 20 хүүхдийн тоонд багтжээ.
6. Moziah Bridges — Mo’s Bows
Тэрээр 9 настайгаасаа эхлэн эрвээхий зангиа худалдаалж эхэлсэн бөгөөд жилд 150 мянган долларын орлоготой ажиллаж эхэлсэн байна. Харин өнөөдөр тэрээр зангиа худалдаалдаг хэд хэдэн салбартай бөгөөд алдарт Shark Tank шоунд оролцож байжээ.
7. Geoff, Dave болон Catherine Cook — My Yearbook
Ах дүү нар шинэ хот руу нүүж очоод ямар ч танилгүй болсон байна. Ингээд тэд шинэ сургуульдаа найзтай болохын тулд My Yearbook хэмээх сургуулийн сурагчдад зориулсан сайтыг нээсэн байна. Сайт маш алдартай болсноор 6 жилийн дараа тэд сайтаа 100 сая доллараар зарж чаджээ.
8. Sanjay ба Shavran Kumaran — GoDimensions
Эдгээр ах дүүс 12, 14 настай байхдаа тоглоомын компанитай байсан байна. Тэд хэд хэдэн аплликешн, 35 мянга орчим тоглоом зохиосон байна. Тэдний хамгийн алдартай тоглоом нь "Catch Me Cop" юм.
9. Farrhad Acidwalla — Rockstah Media
Farrhad 16 настай байхдаа Rockstah Media компанийг байгуулж байсан байна. Компанид 20 орчим хүн ажилладаг бөгөөд дэлхийн хамгийн их орлоготой компанийн тоонд багтаж байгаа аж.
10. Robert Nay — Bubble Ball
"Bubble Ball" хэмээх тоглоомыг гаргаснаар тэрээр 2 долоо хоногийн дотор 2 сая долларын орлогыг олсон бөгөөд тухайн үедээ 14 настай байсан байна. Өнөөдөр 16 сая хүн энэ тоглоомыг татаж авсан бөгөөд тэрээр "Nay Games" компанитай болжээ.
11. Nick D’Aloisio — SummlyNick
Тэрээр өөрийн SummlyNick компаниа 2013 онд Yahoo-д 30 сая доллараар зарсан бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн залуу саятан болоход нөлөөлжээ. Одоо тэрээр Yahoo-д ажиллаж байгаа бөгөөд Wall Street Journal сэтгүүлийнхэн түүнийг “Оны шилдэг бүтээн байгуулагч” хэмээн өргөмжилсөн байна.
12. Leanna Archer — Leanna’s Hair
Тэрээр 9 настай байхдаа өөрийн уруулын будгаа шилэнд хийж зардаг байсан байна. Leanna эмээгээсээ уруулын будаг хийх нууц жорыг эмээгээсээ сурч авсан бөгөөд одоо үсний будаг хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүний компани жилд 100 мянган долларыг түүнд авчирдаг бөгөөд түүний хөрөнгийг 3 сая доллар хүрнэ хэмээн үнэлэж байгаа аж.
Эцэст нь, амжилтанд хүрэхэд нас ямар ч хамаагүй болохыг эдгээр хүүхдүүд батлаж байна. Хувийн бизнестэй болоход хэзээ ч эртдэхгүй, хэзээ ч оройтохгүй.