LG компани “CES 2015” үзэсгэлэнд зурагтын ирээдүйн технологийг танилцууллаа!

2015-02-05, 18:11
5,123
LED зурагтын дараа OLED зурагтын эрин ирж байна. Лас-Вегасд зохион байгуулагдсан CES 2015-  гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн дээр  LG Electronics компани цоо шинэ өвөрмөц зурагтын төрөл болох OLED зурагтыг танилцууллаа.
LG компани “CES 2015” үзэсгэлэнд зурагтын ирээдүйн технологийг танилцууллаа!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү зурагтын дүрсний микро нарийвчлал болон гайхалтай өнгөний ялгарал нь одоо дэлхийн зах зээл дээр байгаа зурагтын дүрс дамжуулах чанарт шинэ стандарт,  чиг хандлагыг тогтоолоо.

LG - гийн OLED зурагтууд нь дүрс дамжуулах дэвшилтэт технологиороо бусад загвараас эрс ялгаатай. Учир нь дүрслэл 4 өнгө бүхий цэгэлбэрүүдэд хуваагдсан байдаг бөгөөд эдгээр цэгэлбэрүүд тус бүртээ автоматаар дохио өгөн өөрийн өвөрмөц өнгийг бий болгодог байна.

Ийм аргаар OLED зурагтын олон сая цэгэлбэрээс бүрдэх найрал хөгжим нь нэгэн дохиогоор дүрсийг зөв цагт шууд дамжуулан гаргадаг. Энэ технологи нь дэлгэцэн дээрх дүрсийг илэрхийлэх хязгааргүй олон өнгөний ялгарлыг бий болгох боломжийг олгодог. Өмнө нь зурагтууд улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван дэд цэгэлбэрийн тусламжтайгаар дүрсийг дамжуулдаг байсан. Харин LG тэдгээрт цагаан өнгийг нэмж оруулсанаар тухайн цагаан өнгө нь өөрийн "нано ах дүүс" – тэйгээ хоршин дүрсний тод байдал, өнгөний ялгарлыг ихээхэн нэмэгдүүлж чадсан. Ингэснээр дүрсний хамгийн  жижиг хэсгийг ч тод ялган харуулна.



Ихэнх шинжээчид ирээдүйд OLED зурагт ердийн LED дэлгэцийг бүрэн шахан зайлуулна гэж үзэж байна. Тэд үүнийгээ шинэ технологийн дүрс дамжуулах хэд хэдэн маргашгүй давуу талуудтай холбон тайлбарладаг. Эдгээр дэвшилтэт технологид юуны түрүүн дэлгэцийн хүнхгэр хэлбэр орж байна. Хүний нүдний алимны хүнхгэр хэлбэрийг даган бүтээгдсэн болохоор гаргаж буй дүрсийг ямар нэгэн гажуудалгүйгээр дамжуулан хүний нүдэнд хүргэдэг. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийн талаас ч авч үзэхэд OLED дэлгэц үйлдвэрлэх нь  квантан нано талстуудтай LCD дэлгэц үйлдвэрлэхээс хямд тусдаг.

OLED зурагтны дэлгэцийн зузаан нь 4 мм. Энэхүү зурагтын дэлгэц нь цаас шиг нимгэн тул өрөөнд их зай эзэлдэггүй, ямар ч интерьерт түүний загварлаг, зохилдлог сайтай хэлбэр нь төгс зохицдог.



Ажиллаж байгаа үедээ LCD болон LED зурагттай харьцуулахад OLED загварын зурагт нь маш бага эрчим хүч зарцуулдаг, эрчим хүчний хэмнэлттэй загвар юм. OLED зурагтууд дүрсний ялгарлаараа зах зээлийн шинэ хандлагыг тодорхойлно.

OLED технологи нь ердийн хар өнгийг гүн тод гаргаж, тэр бүү хэл хэд хэдэн хар өнгийн туяаг ялган харуулдаг. OLED зурагтын онцгой давуу тал нь хөдөлгөөнт дүрсийг дамжуулан гаргах чадвар юм. Энэ нь концерт, спортын арга хэмжээ болон «экшн» төрлийн уран сайхны кино үзэхэд илт мэдрэгддэг.

OLED зурагтны дүрс солигдох хурд буюу мэргэжлийн хэллэгээр илэрхийлэхэд дүрсний "хариу" үйлдэл нь энгийн LED зурагтнаас хэдэн зуун мянга дахин хурдан байдаг. Дэлбэрэлт эсвэл салют гэх мэт ямар ч хөдөлгөөнт дүрсний жижиг хэсгийг орхигдуулалгүйгээр цэг бүрийг нь тод харуулна.

Өнөөдөр LG - ийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд OLED мониторыг өргөн ашиглаж байгааг дурьдмаар байна. OLED дэлгэц дээр үндэслэн дэлхийн анхны хүнхгэр ухаалаг гар утас G Flex болон олон үйлдэлт G Watch бүтээгдсэн юм. Энэ нь төхөөрөмжүүдийг техникийн гэмтэлээс нэлээдгүй хамгаалахын зэрэгцээ төхөөрөмж ашиглахад гайхалтай өнгөний ялгарал болон нарийвчлалтай дүрсээр хангадаг.

LG компанийн үйлдвэрлэн гаргадаг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн дотор  OLED зурагт нь чиг хандлагыг тодрхойлогч манлайлагч бүтээгдэхүүн зүй ёсоор болсон. LG - ийн OLED зурагтын шугам нь  хэрэглэгчдэд зориулан бүтээгдсэн бөгөөд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн. Энэхүү технологийн давуу тал нь амьдралыг илүү тав тухтай, илүү сайхан болгохын төлөө гэсэн компанийн гол санааг агуулж байдаг. Дүрсийг харах шинэ хил хязгаарыг өөртөө нээж, OLED зурагтаар дуртай телевизийн хөтөлбөр болон киногоо үзэж цагаа хөгжилтэй сайхан өнгөрөөгөөрэй.



LG Electronics компанийн тухай
LG Electronics компани нь дэлхий даяар 113 салбартай ба тэдгээрт 87,000 ажилтан ажилладаг ба цахилгаан хэрэгсэл, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлд шинэ ололт, технологийн нэвтрүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэгч юм. 2013 онд нийт 53.10 тэрбум ам.долларын (58.14 их наяд Солонгос Вонн) борлуулалт хийжээ. LG Electronics дөрвөн бизнесийн нэгжээс бүрдэнэ: Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution and Vehicle Components - хавтгай дэлгэцтэй зурагт, гар утас, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгч үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм. 2014 онд International CES® Innovations Awards - ийн 15 шагналыг LG Electronics –ийн бүтээгдэхүүн хүртсэн. LG Electronics компанийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.LG.kz сайтаас  авна уу.

LG Electronics Home Entertainment – ийн тухай
LG Electronics Home Entertainment компани нь гэр ахуйн болон бизнесийн салбарынханд зориулсан хавтгай дэлгэцтэй зурагт, аудио, видео тоглуулагчийн үйлдвэрлэлэлийн дэлхийн тэргүүлэгч юм. LG Electronics Home Entertainment – ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн дотор LCD болон плазм зурагт, гэрийн кинотеатрууд, Blu-Ray тоглуулагчид, аудио, видео тоглуулагчид ордог. Тус компани нь гэртээ цагийг зугаатай өнгөрүүлэх төхөөрөмжүүийг шинэ шатанд гаргаж, өндөр технологийн олон талт, загварлаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.