“Түүнд амьд явах 1 минут л үлдсэн” - богино хэмжээний кино

2015-02-03, 01:45
17,845
Хүний амьдрал богинохон бөгөөд улиг болсон нэгэн хэвийн зүйл хийсээр, өөрийн амьдралын талаар эргэцүүлэн бодохоо ихэнхдээ мартчихсан байдаг. Нэгэнт үхэлтэй нүүр тулсан үед аль хэдийн оройтож, гуниг харууслаар дүүрэн хорвоог орхих нь бий.
“Түүнд амьд явах 1 минут л үлдсэн” - богино хэмжээний кино


Та өнөөдрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж төсөөлбөл юу хийж өнгөрөөх вэ? Үзэн яддаг зүйлээ үгүй хийх үү? Хэн нэгэнд хэлж амжаагүй үгээ хэлэх үү? Айдастаа автан зүгээр л суух уу?

Зарим хүмүүс залуугаараа үхэлтэй нүүр тулдаг хэдий ч, тэдний амьдрал утга учиртай өнгөрсөн байдаг. Тэдний нэг бол миний бишрэн шүтдэг хүн Anne Frank. Тэрээр 15 настайдаа Нацистын хорих лагерьт нас баржээ. Тэр тун богинохон амьдрал туулсан хэдий ч, түүний өдрийн тэмдэглэл дээрх бусдад урам хайрласан гайхалтай амьдралын түүх, эр зоригтой алхмууд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

“Хүн бүрийн дотор сайн мэдээ байдаг. Тэрхүү сайн мэдээ бол, та хэр их хайрлаж чадахыг, юу бүтээж чадахыг, танд ямар боломж байгааг мэдэхгүй” - Anne Frank

“Everyone has inside of him a piece of good news. The good news is that you don’t know how great you can be! How much you can love! What you can accomplish! And what your potential is!” - Anne Frank

Түүний зөв. Та хэрэв зогсохыг хүсвэл, хэр хүчтэй, хэр их зүйл хийж чадахаа мэдэж чадахгүй.

Бидний ихэнх нь маш азтай байдаг, бидний амьдралд хийж бүтээх хангалттай олон өдрүүд бий. Хэрэв та өдөр бүр, бүх зүйлд хамгийн сайнаараа хандахыг хичээвэл, та ямар нэг гуниг харуусалгүйгээр үхэх бөгөөд таны амьдрал хэр урт, богино байхаас санаа зовох шаардлагагүй болно.

Та энэ ялаа шиг эцсийн мөчид бүхнийг хийж, амжуулах гэж хичээх биш, одоо байгаа цаг хугацаагаа үнэлж, зорилготой, жаргалтай амьдрахыг хичээгээрэй. Таны урт удаан амьдралд сайн сайхныг хүсье.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()