Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх

2015-01-30, 00:40
33,261
Адам Райнер (Adam Rainer) анагаах түүхэн дэхь хамгийн гайхалтай хүмүүсийн нэгд багтдаг. 1900-аад оны эхэн үед Адам өөрийн огцом өсөлтөөр эмч нарын анхаарлыг татсан байна. Тэр дэлхийн хамгийн өндөр бас хамгийн намхан хүн байж чадсан сонирхолтой амьдралын түүхтэй билээ.
Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх


Адам Райнер 1899 онд Австрийн Грацид эрүүл саруул төрсөн байна. Харин хэсэг хугацааны дараа түүний бие ямар нэгэн өөрчлөлттэй байгаа нь ажиглагдсан бөгөөд дэлхийн 1-р дайны үед түүний үеийн хүүхдүүд аль хэдийн нэлээд өндөр болсон байхад түүний өндөр 137см байжээ. Адамыг хэтэрхий намхан, бас сул дорой байна хэмээн үзэж цэрэгт авахаас татгалзсан байна.

www.caak.mn

21 насанд нь түүний амьдрал эрс өөрчлөгджээ. 21 насандаа Адам 147см-ийн өндөртэй байсан бол арван жилийн хугацаанд 216 см хүртлээ өссөн байна. Ийнхүү хэт өндөр болсноор түүний нуруу муруйж эхэлжээ.

www.caak.mn

Огцом өссөн явдал нь эмч нарын анхаарлыг маш ихээр татсан бөгөөд тэд үүний шалтгааныг олохыг хичээх болжээ. Шалтгаан нь Адам өнчин тархины хавдартай байсан хэмээн дүгнэжээ. Адамын өндрийг энгийн хүнтэй харьцуулсан зургийг та харж байна.

www.caak.mn

Түүний өсөлтийг зогсоохын тулд эмч нар өнчин тархинд нь хагалгаа хийж хавдрыг авсан байна. Хагалгааны үр дүнд тэрээр огцом бус харин бага багаар өсөх болжээ.

www.caak.mn

Тэрээр амьсгал хураатлаа өсөж байсан байна. Ийнхүү байнга өсөж байсан нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, Адам хэвтэрт орсон байна. Үүнээс гадна баруун нүд нь сохорч, зүүн чих нь дүлийрчээ.

www.caak.mn

Адамын 21 нас болон 51 настай байх үеийн өндрийг, өсөлт нь хэвийн явагдаж буй дундаж өндөртэй хүнтэй харьцуулсан байна. Адам 51 насандаа 239см-ийн өндөртэй байх үедээ нас баржээ. Тэрээр хамгийн өндөр, хамгийн нам байж үзсэн дэлхийн цорын ганц хүн юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()