Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нью-Йоркийн хотын захирагч Билл де Блазио ням гаригт иргэдэд хандаж, тун удахгүй цасан шуурга болох болно хэмээн зарласан байна.

Тэрээр иргэддээ хэд хоногийн турш нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахгүй, гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй хэмээн сануулсан аж.

Нислэгийн Delta компанийхан шуурганы мэдээллээр 600 орчим нислэгээ цуцалсан байна.

Их хэмжээний цаснаас гадна мөндөр, хүчтэй салхи шуурах магадлалтай гэнэ. Энэ жил орох цасан шуургыг 1888 оны цасан шуургатай харьцуулж байгаа бөгөөд тухайн үед 2 хоногийн турш нийтийн тээвэр ажиллаагүй, 200 орчим хүн хөлдөж амь насаа алдсан байна.

Байгалийн гамшгийн талаар бодит мэдээлэл байхгүй байгаа ч Нью-Йоркийн иргэд аль хэдийн дэлгүүрийн лангууг хоослоод амжжээ.






