Монгол-Японы төвийн 2015 оны хаврын сургалтын бүртгэл явагдаж байна!

2015-01-26, 23:00
9,747
Монгол-Японы Төв нь 2012 оноос Япон сангийн япон хэлний боловсролын шинэ стандартад тулгуурласан сургалтуудыг явуулж байна. Япон хэлний боловсролын шинэ стандарт гэдэг нь япон хэлний заах арга болон суралцах арга, сургалтын үр дүнг үнэлж дүгнэх аргыг бодож олоход зориулсан хэрэглэгдэхүүн юм.
Монгол-Японы төвийн 2015 оны хаврын сургалтын бүртгэл явагдаж байна!


Уг стандарт нь “Харилцан ойлголцлын төлөөх япон хэл” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан “тухайн хэлийг ашиглан юуг хэрхэн хийж чадах вэ” гэсэн хэрэглээний чадвар болон олон орны соёлтой танилцахын хамтаар тухайн орны соёлыг ойлгон хүндэтгэх чадварыг эзэмшүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Тус төв нь дээрх хоёр чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын материал болон заах аргад тулгуурлан япон хэлний сургалтуудаа зохион явуулж байна. 

Заах аргын онцлог “Can-do”
“Can-do” гэдэг нь япон хэлээр юуг “чадах” вэ гэсэн утгатай юм. Сургалтын ерөнхий зорилго болон хичээл тус бүрийн зорилгыг энэхүү “can-do”-гээр илэрхийлж, суралцагч та бүхэнтэй хамт нягтлан явах болно. Ингэснээр суралцагч өөртөө зорилго тавин идэвхитэй суралцах боломжийг олгож байгаа юм. Мөн япон хэлний түвшинг дараах 6 түвшинд /A1-A2, B1-B2, C1-C2/ хуваасан болно.
 
①Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-1 (А1 түвшин)
 Япон хэл огт сурч байгаагүй хүмүүст зориулсан сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь эзэмшүүлэх сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото нюүмон-Кацүдоо”, “Марүгото нюүмон-Рикаи” сурах бичгүүдийг ашиглана.   
2/2-5/15 Даваа, Лхагва, Баасан /42 удаа, 84 цаг/     Үдээс хойших «А» анги 15:30-17:30 нийт 32 хүн 
290,000 төгрөг /Яриа, дүрмийн хичээлийн сурах бичгийн үнэ багтсан болно./    

②Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-2 ★
(А2 түвшний эхний шат)
Япон хэлний А1 түвшний мэдлэгтэй хүмүүст зориулсан сургалт сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь эзэмшүүлэх сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёкюү 1-Кацүдоо”, “Марүгото шёкюү 1-Рикаи” сурах бичгүүдийг ашиглана.   

2/2-5/15 Даваа, Лхагва, Баасан /42 удаа, 84 цаг/      18:30-20:30 нийт 32 хүн 
290,000 төгрөг /Яриа, дүрмийн хичээлийн сурах бичгийн үнэ багтсан болно./



③Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-3 ★
(А2 түвшний дунд шат)
Япон хэлний А2 түвшний эхний шатыг дүүргэсэн хүмүүст зориулсан сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь эзэмшүүлэх сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёкюү 2-Кацүдоо”, “Марүгото шёкюү 2-Рикаи” сурах бичгүүдийг ашиглана.
2/2-5/15 Даваа, Лхагва, Баасан /42 удаа, 84 цаг/      18:30-20:30 нийт 15 хүн
290,000 төгрөг /Яриа, дүрмийн хичээлийн сурах бичгийн үнэ багтсан болно./
 
④Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-4 ★
(А2 түвшний төгсгөлийн шат-B1 түвшний эхний шат)
Япон хэлний А2 түвшний төгсгөлийн шатаас B1 түвшний эхний шатыг эзэмшүүлэхийг зорьсон сургалт бөгөөд сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь ахиулах сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёчюүкюү” сурах бичгийг ашиглана.
2/3-5/26 Мягмар, Пүрэв /31 удаа, 62 цаг/                       18:30-20:30 нийт 15 хүн   
210,000 төгрөг /Сурах бичгийн үнэ багтсан болно./



⑤Ханзны сургалт-2 (А1 түвшин)
Анхан шатны 200 орчим ханзыг өөрийн болгосон хүмүүст зориулсан сургалт бөгөөд үргэлжлэл болох 200 орчим ханзыг үзнэ.    2/3-4/23 Мягмар, Пүрэв /22 удаа, 44 цаг/   
15:30-17:30 нийт 32 хүн
100,000 төгрөг    
 
⑥Япон хэлний заах аргын сургалт (B2-C1 түвшин)
Япон хэлний багш болохыг зорьж буй хүмүүс болон япон хэлний багш нарт зориулсан сургалт юм. Япон хэлний заах аргын үндсэн мэдлэгийг дадлага хичээлээр дамжуулан олгоно.
2/24-5/5 Мягмар /10 удаа, 20 цаг/   
18:30-20:30 нийт 15 хүн
70,000 төгрөг 
 
★ тэмдэглэгээ бүхий 3 сургалтын хувьд, түвшинг тодорхойлох шалгалтыг нэгдсэн байдлаар авахыг анхааруулъя. Шалгалтыг 1/20, 1/22, 1/27, 1/29-ний  өдрүүдийн 18:30-19:30-д авах тул та боломжтой өдрөө сонгон өгч болно.

“Ханзны сургалт” нь бүртгэлийн үед жижиг тест авна.      
  



















Ажиллах цагийн хуваарь:
11-р сараас 6-р сар
Даваа, Лхагва, Баасан гарагуудад: 10:00-18:00
Мягмар, Пүрэв гарагуудад: 10:00-20:00
Бямба гарагт: 10:00-17:00
Ням гараг болон баярын өдрүүдэд: Амарна



Холбоо барих хаяг:
МУИС-ийн 1, 2-р байрны дунд Монгол-Японы Төв
Утас: 310879/Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Bэб хуудас:     http://www.japan-center.mn 
E-mail:         mjc@japan-center.mn
Япон сан     http://www.jpf.go.jp/e/index.html

Япон сангийн япон хэлний боловсролын стандарт
                 http://jfstandard.jp/top/ja/render.do



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.