Хакерууд таны нууц үгийг хэрхэн мэддэг вэ?

Сүүлийн үед хакерын асуудал нэлээд хөндөгдөөд байгаа билээ. Өнгөрсөн онд олон одууд хакеруудын хохирогч болж хувийн, нууц зургуудаа алдсан. Тэгвэл хакерууд нэлээд нарийн аргаар энэ бүх зүйлийг хийж, өөрийгөө гайхалтай нууцалж чаддаг байна.

Хакерууд таны нууц үгийг хэрхэн мэддэг вэ?
 
Таны хуудсыг, таны талаар мэдээллийг хакердах хэд хэдэн шалтгаан байж болно. Вирус хийхэд маш амархан бөгөөд хакерт хэрэгтэй мэдээллийг агуулсан програмийг л татаж авахад хангалттай. Энэ програманд ямар хуудаснаас мэдээлэл авах хэрэгтэй эсэх, авсан мэдээллээ хаашаа явуулах хэрэгтэй гэдгийг тохируулсан байхад л хангалттай.

www.caak.mn
 
Харин дараа нь хакерын програм вирус болж вирусын эсрэг програмтай дайтаж эхэлнэ. Тиймээс “криптор” хэмээх програм байдаг бөгөөд энэ нь вирусыг үл үзэгдэгч болгож, вирусын эсрэг програм түүнийг мэдэж чадахгүй. Таны вирусны эсрэг програм хэзээ ч 100%-ийн баталгаа өгөхгүй учир ямар файл нээж байгаагаа сайн харж байгаарай. Ихэнхи вирус ".exe" хэлбэртэй байдаг. Үүнээс гадна вирус таны ашигладаг бусад програмуудтай холбоотой байх магадлалтай бөгөөд энэ үед хэрэглэгч юуг ч анзаарахгүй. Хэмжээгээр нь л ялгаж болно.

www.caak.mn
 
Вирус хаа сайгүй байх магадлалтай. Жишээлбэл: та ямар нэгэн сайт руу орох үед "Flash Player"-ээ шинэчлэх хэрэгтэй гэх мэт. Туршлагагүй хэрэглэгч шууд л шинэчлэх товчлуурыг дарж хакерын нарийн арганд өртөх магадлалтай. Зүгээр энгийн алдаа ч гарах магадлалтай ч таны бүх мэдээлэл хакерт хүрэх болно.

Энэ зурган дээр төрөл бүрийн нууц үг, нэрсийг харуулсан байна. Хакерууд таны "Mostmoney" болон "Онлайн данс"-д хандаж чадна.

www.caak.mn
Эцэст нь хакерын хохирогч болохгүйн тулд:
1. Танихгүй хүмүүсийн явуулж буй сайт руу орохгүй байх.
2. Хэрвээ ямар нэгэн програм шинэчлэх шаардлагатай бол заавал албан ёсны сайт руу нь орж байх.
3. Вирусын эсрэг програм байнга нээлттэй байх.
4. Програмын хэмжээг харах хэрэгтэй бөгөөд бага хэмжээтэй бол та анхаарлаа хандуулаарай.
5. Хэрвээ тухайн програмандаа итгэлгүй байвал VirusTotal програм руу татаж вирустэй эсэхийг шалгах хэрэгтэй.
 
Ингээд та бага ч болов хакеруудаас өөрийгөө хамгаалж чадахаар боллоо.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()