Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хью Жекман, Дебора Ли Фернесс нар 1995 онд анх танилцсан бөгөөд жилийн дараа гэрлэсэн байна. Хэдийгээр 13 насны зөрүүтэй ч тэд одоог хүртэл хамт байж 2 хүүхдээ өсгөж байгаа гэнэ.
2. Сисси Спейсек 1974 онд “The Barrens” киноны зураг авалтын үеэр танилцсан зураглаач Жек Фискатай гэрлэсэн байна. Тэд 2 хүүхэдтэй.
3. Мишель Пфайффер, Дэвид Э. Келли нар 1993 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд мөн л 2 хүүхэдтэй юм байна.
4. Канадын жүжигчин Хьюм Кронин болон английн жүжигчин Жессика Тэнди нар 52 жилийн турш хамт амьдарч байгаа гэнэ.
5. Шон Коннери болон францын зураач Мишелин Рокбрюн нар 40 жилийг хамтдаа өнгөрүүлж байгаа юм.
6. Мел Брукс жүжигчин Энн Бэнкрофт нар 1964 оноос хойш хамт байсан бөгөөд Энн 2005 онд нас барсан байна.
7. Боно, Элисон Хьюсон нар 1982 оноос хойш хамт амьдарч байгаа гэнэ. Тэд оюутан байхдаа танилцсан бөгөөд одоо 4 хүүхэдтэй аж.
8. Дэвид Боуи, модель Иман Абдулмажид-тай 1992 оны 4 сард гэрлэжээ.
9. 1991 онд Жонн Траволта жүжигчин Келли Престонтай гэрлэсэн бөгөөд 2 хүү, 1 охинтой.
10. 1982 онд Дензел Вашингтон, Паулетте Пирсон нар гэрлэсэн бөгөөд 4 хүүхэдтэй гэнэ.
11. Дэнни де Вито 1982 оноос хойш жүжигчин Рей Перлмантай амьдарч байгаа бөгөөд 3 хүүхэдтэй.
12. Кристофер, Жоржанн Уокен нар 45 жилийн турш хамт амьдарч байгаа аж.
13. Жейми Ли Кертис жүжигчин, хөгжмийн зохиолч Кристофер Гесттэй хамт 1984 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 3 өргөмөл хүүхэд өсгөдөг байна.
14. Жүжигчин Жерри Стиллер, Энн Мира нар 60 жилийн турш хамт амьдарч байгаа гэнэ.
15. Сэмюэл Жексон, Латане Ричардсон нар коллежид байх үеэсээ болзож байсан бөгөөд 1980 онд гэрлэсэн байна.
16. Чеви Чейз, Жейни нар 1982 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд охин Зойгаа өсгөдөг аж.
17. Кевин Бэйкон, Кира Сежвик нар 1988 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд хоёр хүүхэдтэй юм байна.
18. 1982 оны 7 сарын 4-нд Оззи Осборн, Шэронтай гэрлэжээ. Тэд 3 хүүхэдтэй.
19. Жефф Брижес болон Сьюзен нар 30 гаруй жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд 3 охинтой юм байна.
20. Том Хэнкс болон Рита Уилсон нар 2 хүүтэй бөгөөд 26 жилийн турш хамт амьдарч байгаа юм байна. “Бид үргэлж инээж байдаг бөгөөд нэг нэгэндээ үргэлж үнэнч байдаг” -хэмээн тэд ярьжээ.