Домогт гэрэл зурагчны бүтээлүүд

2014-12-22, 00:06
11,552
Америкийн гэрэл зурагчин Брюс Вебер “Calvin Klein”, “Ralph Lauren” болон “Abercrombie & Fitch” брэндүүдийн сурталчилгааны зургаараа дэлхий даяар алдартай болжээ. Үүнээс гадна тэрээр “Vogue”, “GQ”, “Elle”, “Rolling Stone” зэрэг алдарт сэтгүүлүүдийн зургийг ч дарж байсан байна.
Домогт гэрэл зурагчны бүтээлүүд


 Брюс Вебер 1946 оны 3 сарын 29-нд Пенсильванд төрсөн байна.

www.caak.mn

Түүний хамгийн анхны бүтээл нь 1970 онд GQ сэтгүүл дээр гарсан бөгөөд 1978 онд “Bloomingdales”-ын танилцуулгын зураг дарах санал авч байжээ.

www.caak.mn

Тэрээр үргэлж мэргэжлийн гэрэл зурагчин болохыг хүсэж байсан учир гэрэл зурагчны мэргэжлийн сургалтанд суусан байна.

www.caak.mn

Өөрийн бүтээлүүдээ тэрээр аль болох амьдралтай ойрхон хийхийг хүсдэг аж. Түүний моделиуд дуу дуулж, бүжиглэж, йогоор хичээллэж, сноубордоор гулгаж буй дүр төрхийг гаргадаг.

www.caak.mn

1983 онд “Calvin Klein” дотуур хувцасны зураг авалтыг хийснээр, тэрээр алдрын оргилд хүрэх алхам нь тавигдсан аж. Олон шүүмжлэгчид түүний гэрэл зургуудыг дэлхийн хамгийн шилдэг дотуур хувцасны сурталчилгаа болсон гэдэг.

www.caak.mn

1998, 2003 онуудад тэр “Pirelli” хуанлигийн гэрэл зургийг дарсан байна.

www.caak.mn

Вебер хар цагаан гэрэл зургуудыг илүүд үздэг учир, өнгөт гэрэл зураг дарах нь ховор. Тэрээр хэд хэдэн удаа Мадонна, Жастин Тимберлейк нартай хамтран ажиллаж байсан бөгөөд “Interview” дээр түүний ажлууд нийтлэгддэг байжээ. Үүнээс гадна тэрээр 16 ширхэг загварын номыг гаргаж байсан байна.

www.caak.mn

Вебер зураг авахаас гадна, кино найруулдаг байна. Тэрээр “Broken Noses” (1987 он), “Let's Get Lost” (1988 он), “Backyard Movie” (1991 он), “Gentle Giants” (1995 он), “Chop Suey” (2001 он) зэрэг киног найруулсан байна.

www.caak.mn

“Let's Get Lost” кино нь “Оскар”-ын “хамгийн шилдэг баримтат кино” төрөлд өрсөлдөж байсан бол “Chop Suey” кино нь Берлины кино наадмын үеэр Teddy-ийн шагналыг хүртэж байжээ.

www.caak.mn

1990 онд Вебер “Pet Shop Boys” хамтлагийн 3 клип, Крис Айзекийн “Blue Spanish Sky” –ийн бичлэгийг хийж авъяаслаг найруулагч, гэрэл зурагчин билээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()