Алслагдсан 5 сумын төрөх тасаг бүрэн шинэчлэгдлээ

2014-12-17, 21:41
5,012
Улаанбаатар Пийс Авенью / Ulaanbaatar Peace avenue / Ротари клуб, АНУ-ын Капитал Сити Санрайз /Capital city Sunrise/ ротари клубтэй хамтран Улаанбаатар хотоос алслагдмал 5 сумыг сонгон “Жаргалан” нэртэй эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой төслийг хэрэгжүүлжээ.
Алслагдсан 5 сумын төрөх тасаг бүрэн шинэчлэгдлээ


“Жаргалан” төслийн хүрээнд алслагдсан сумдын эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум орон нутагтаа түргэн шуурхай, чанартай хүлээн авах боломжийг бүрдүүлэн өгчээ. Төслийн хүрээнд Завхан аймгийн Сантмаргаз сум, Дорнод аймгийн Баяндун сум, Булган аймгийн Хялганат тосгон, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Өмнөговь аймгийн Ханбогд гэсэн сумдуудыг хамруулсан байна.

“Улаанбаатар Пийс авенью” Ротари клуб, Завхан нутгийн залуус хамтран өнгөрсөн 15-ны өдөр сүүлийн сум болох Завхан аймгийн Сантмаргаз суманд ажилласан бөгөөд Сантмаргаз сумын хүн эмнэлэгийн төрөх тасагт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, сумын эмч нарт сургалт зохион байгуулж, ротаричуудын сэтгэлийн тусламжийг хүргэжээ.



Сантмаргаз сумын төрөх тасгийн нээлтийн арга хэмжээнд “Улаанбаатар Пийс Авенью” Ротари клубын гишүүд С.Энхтөр, Г.Бат-Эрдэнэ, Э.Уранзаяа, Б.Хонгорзул, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан, Сантмаргаз сумын засаг дарга Ц.Энх-Амгалан, Хүн эмнэлэгийн эрхлэгч Ц.Отгонцэцэг /Бямбасүрэн гээгүй билүү?/ болон сумын иргэд оролцсон байна.

Жаргалан төслийн хүрээнд алсагдсан сумын иргэдэд ихээхэн шаардлагатай байгаа зөөврийн эхо аппарат, нярайн инкубатор, эх, нярайн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, төрөх ор, эхийн болон ургийн зүрхний цохилт хэмжих монитор, хүүхдийн ор, хүүхдийн жин, эх нярайд шаардлагатай эд материалын дэмжлэгийг хүн эмнэлэг тус бүрт олгожээ. Хөдөөгийн сумдад эх нярайн эндэгдэлийг бууруулах, малчин ардуудад эрүүл мэндийн үйлчилгээг ойрхон болгоход энэхүү ажил ихээхэн туслалцаа үзүүлэх бөгөөд ойролцоох сумын иргэдэд ч нээлттэй байх юм байна.



2014 оныг Эрүүл мэндийн яамнаас Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан энэ үед сайн санаат Ротари клубын залуус АНУ-ын ротари клубынхэнтэй хамтран энэхүү буянтай ажлыг зохион байгуулж нэг суманд 300 орчим сая төгрөгний тоног төхөөрөмжийг хандивласан бөгөөд нийт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, эх, нярай, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд алслагдсан, тусламж, үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ядуу, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тусламжаас хожимдох зэрэг нөлөөлж байдаг байна.

Энэхүү төслйиг амжилттай хэрэгжүүлэхэд “Сандвик Монголиа” ХХК, ЭМЯ, СЯ болон Нийслэлийн Гаалийн Газараас дэмжиж ажилласан бөгөөд тус байгууллагуудад орон нутгийн иргэд, Ротаричуудын зүгээс талархсанаа илэрхийлж байна.















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.