Та үүнийг Японд л харах болно

2014-12-15, 03:31
40,518
Япон үргэлж ямарваа нэгэн шинэ техник технологиор Дэлхийд тэргүүлж байдаг билээ. Газар зүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдал нь энэ орны хүмүүсийг илүү бүтээлч болоход нөлөөлж байгаа болов уу. Харин энэ бүтээлч байдал нь гүнзгийрч бусад орны хүмүүсийн хувьд хачирхалтай санагдах болоод удаж байгаа юм.
Та үүнийг Японд л харах болно


1. Машины зогсоол
Японд 126 сая хүн оршин суудаг байна. Тиймээс машины зогсоол нэлээд том асуудал болдог бөгөөд дэлгүүрийн гадаа дараах машины зогсоол байдаг байна.

www.caak.mn

2. Майонез
Япончууд үндэсний "Kewpie" майонезоо зайрмаг, чипс, гоймон, жигнэмэг зэрэгтэй хольж иддэг нь хачирхалтай.

www.caak.mn

3. Цахилгаан зууханд зориулсан нохой
Япончууд энэхүү нохойг цахилгаан зууханд халааж дулаацдаг байна.

www.caak.mn

4. Офистоо унтахыг хүсвэл
Өдрийн цагаар хааяа ажил дээрээ зүүрмэглэхийг Япончууд зөвшөөрдөг байна. Учир нь их ажиллаж байгаа учир ийнхүү нойргүй байна хэмээн үздэг аж.

www.caak.mn

5. Ариун цэврийн өрөөнд ороход зориулагдсан углааш
Япончууд хувийн ариун цэврээ маш сайн сахидаг учир ариун цэврийн өрөөнд ороход зориулагдсан углааштай байх нь сонин зүйл биш юм.

www.caak.mn

6. Япон виски
Япон виски дэлхий даяар нэлээд алдартай болоод байгаа ажээ. «Hibiki» брэндийн виски “Дэлхийн хамгийн шилдэг виски” болсон байна.

www.caak.mn

7. Хиймэл соёо
Япон бүсгүйчүүд жигд биш шүд, соёонд маш их дуртай бөгөөд энэ бүхнийг хийхийн төлөө их хэмжээний мөнгө зарцуулдаг байна.

www.caak.mn

8. Чих цэвэрлэх төхөөрөмж
Энэ чих цэвэрлэгч төхөөрөмж нь камертай учир чихэн доторхийг харах гайхалтай боломжийг бүрдүүлдэг аж.

www.caak.mn

9. Шалны алчууртай мөлхөө жаал
Бяцхан хүүхдүүд байнга л мөлхөж байдаг учир Япончууд дараах хувцсыг бүтээсэн байна. Шал ямагт цэвэрхэн байх болох нь ээ.

www.caak.mn

10. Хагалдаг уут
Цахилгаан бараа боолттой байдаг уутыг санадаггүй хүн гэж бараг үгүй билээ. Бид үүнийг хагалах ихээхэн дуртай байдаг. Тиймээс Япончууд хагадахад зориулагдсан төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэ нь хэзээ ч хагалж дуусахгүй бөгөөд нэгийг нь хагалахад нөгөөх нь дахин хийлэгдэх юм байна.

www.caak.mn

11. Сонирхолтой шоколад
"KitKat" шоколадыг хүн бүр мэдэх ч Японд энэ нь өвөрмөц амт, өнгөтэй байдаг байна. Жишээлбэл: Ногоон цай, хиам, махны амттай байдаг аж.

www.caak.mn

12. Хараагүй хүмүүст зориулсан шар айраг
Хэрвээ та Японд шар айраг худалдан авбал таглаан дээр нь цэг байвал битгий гайхаарай. Энэ цэгний ачаар Японы хараагүй иргэд өөрсдийн дуртай шар айргийг асуудалгүй сонгож авдаг.

www.caak.mn

13. Автомат суултуур
Энэ автомат суултуур нь таныг бие засаж байх үед доороос нь угааж өгөх юм байна. Харин суултуурын давуу талыг мэдэхгүй зарим гадаад иргэд ихээхэн цочирдох болов уу.

www.caak.mn

14. Хамгаалалтын багтай хүмүүсийн арал
"Миякешима" арал нь Ояма галт уулын ойролцоо байдаг байна. 2005 онд галт уул хамгийн сүүлд идэвхитэй байсан бөгөөд энэ үеэс хойш газар доороос хорт хий ялгарах болжээ. Тиймээс нутгийн иргэд аюултай нөхцөл байдалд заавал хамгаалалтын баг өмсөх хэрэгтэй болсон байна.

www.caak.mn

15. Хайрцаг хэлбэрийн буудал
Энэ төрлийн буудал хамгийн анх 1979 онд Осака хотод байгуулагджээ. Буудлын үйлчлүүлэгчид нь гэртээ ямар нэг байдлаар харихыг хүсээгүй, эсвэл ядарсан хүмүүс байдаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()