Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ бол хувийн аралтай болохын тулд их хэмжээний мөнгө зарцуулж чаддаг, дэлхийн хамгийн баян хүмүүсий хувьд тийм ч гайхмаар зүйл биш юм. Ларри бол дэлхийн хувийн аралтай тэрбумтнуудын урт жагсаалтанд ордог хүмүүсийн нэг билээ.
Хувийн аралтай болно гэдэг зөвхөн баячуудын боломж гэж үү? Эллисон болон бусад хувийн арал эзэмшигчдийн түүхийг харахад тийм гэж хэлж болох юм. Гэхдээ, өөр өнцгөөс харвал тийм биш юм.
Тэр ч байтугай дэлхийн хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй арлуудыг эзэмшдэг маш олон энгийн дундаж амьдралтай хүмүүс байдаг байна.
Худалдан авч болохуйц арал олоход тун хэцүү, гэхдээ http://vivatropical.com/islands-for-sale мэтийн сайтууд тийм ч баян биш хүмүүст худалдан авч болохуйц арал олоход тусалдаг байна.
Хувийн аралтай болно гэдэг зөвхөн баячуудын боломж гэж үү? Эллисон болон бусад хувийн арал эзэмшигчдийн түүхийг харахад тийм гэж хэлж болох юм. Гэхдээ, өөр өнцгөөс харвал тийм биш юм.
Тэр ч байтугай дэлхийн хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй арлуудыг эзэмшдэг маш олон энгийн дундаж амьдралтай хүмүүс байдаг байна.
Худалдан авч болохуйц арал олоход тун хэцүү, гэхдээ http://vivatropical.com/islands-for-sale мэтийн сайтууд тийм ч баян биш хүмүүст худалдан авч болохуйц арал олоход тусалдаг байна.
Ингээд яг одоо худалдаанд байгаа 10 арлыг танилцуулж байна.
1. Флорида, "Bird" арал
Флоридагийн Bird нь Harris Chain нуур дээр байрладаг 50 акр буюу 202,350м квадрат талбайтай гайхалтай үзэмж төгс Гриппин-ы нуурын арал юм. Эргэн тойрон онгон байгалиар хүрээлэгдсэн энэ газар байгальд амрахыг хүссэн хүнд хамгийн таатай газар гэнэ. Мөн усан спортоор хичээллэж хөгжилдөхөд тохиромжтой таатай орчин энд бүрэн бий.
Загас агнуурын тэмцээн жил бүр Harris Chain нуур дээр зохиогддог. Энэ арлын үнэ 250,000$ бөгөөд Ларри Эллисоны Lanai-д төлснөөс хэд дахин бага юм.
2. Панам, "Boca Chica" арал
Бүх зүйл бодитоор байдаг дэлхийн цөөн газруудын нэг. Панамын Boca Chica арал бол тэдний нэг. 11 акр буюу 44,517м квадрат талбай бүхий юутай ч харьцуулшгүй энэ үзэсгэлэнт арал Төв Америк байдаг бөгөөд загас агнуур, олон төрлийн амьтан, ургамал болон Номхон далайн гайхалтай үзэсгэлэнтэй хэсэг энд бий. Энэ нь ойролцоох нисэх онгоцны буудлын өргөтгөл, Панамын Chiriqui мужийн дэд бүтцийг сайжруулахад том тэсрэлт болоод байна. Үнэ 1.5 сая долларын өртөгтэй энэ арлыг та VivaTropical.com–оор дамжуулан өөрийн болгох боломжтой.
3. Гондурас, "Roatan"
Roatan бол Гондурас-ын эргийн ойролцоо байрладаг арал. Mesoamerican Barrier усан доорх хадаар хүрээлэгдсэн энэ арал аялал жуулчлалыг татах хангалтай үзэсгэлэнт байгальтай. Арлын нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч худалдан авахыг хүсэгчдэд янз бүрийн үнэ санал болгосоор байгаа юм байна.
4. Швед, "Hastholmen"
Hastholmen бол Шведийн Västernorrlands бүс нутаг дах Dalom тосгоны ойролцоо байрладаг үзэсгэлэнт арал билээ. Энэ арал дээр саун, усан онгоц, 2 жижиг сууц байдаг. Уг арал танд ой мод, загасчлал, малын бэлчээр гээд Шведийн үзэсгэлэнт онгон байгалийг танд санал болгоно. Арлын үнэ 309,000$ юм байна.
5. Бразил, "Piacabucu" арлууд
Piacabucu нь Бразилийн 4 дэх хамгийн урт гол Sao Francisco-г хамруулаад, зүүн хойд зүгийн 6 голын арлуудаас бүрдсэн бүлэг арал юм. Энэ бүлэг дэх бүх арал туйлын сүрлэг сайхан үзэмжтэй бөгөөд их хэмжээний жимсний модтой. 81,58 акр газар хамрах уг арлын үнэ 81,971 доллар юм. Боломжийн байгаа биз?...
6. Онтарио, "Lyons" арал
Lyons бол Канадын Онтариод орших зураг шиг үзэсгэлэнт нуурын арал. Арлын нийт хэмжээ 1,5 акр бөгөөд Торонто-оос 2 цагийн зайтай Prince Edward мужид байрлана. Sandbanks Үндэсний Паркаас цөөн минут яваад хүрэх энэ арал дээр 3 өрөө бүхий жижиг сууц бий. Арлын эргэ дагуух хамгаалалтын шугам хүүхдэд аюул багатай, загасчлахад нэн тохиромжтой бөгөөд ашигтай талбай их. Та энэ арлыг улирлын чанартай түрээслэж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой учраас 339,357 канад доллараар авсандаа хэзээ ч харамсахгүй болов уу.
7. Фижи, "Mavuva" арал
Mavuva арал нь 42 акр талбайтай бөгөөд Фижи дэх "anua Vanua Levu"-ийн хойд зүгийн нарлаг далайн эргээс 3км-т байрлана. Арал бараг бүхлээрээ хамгаалагдсан шүрэн аралд багтах бөгөөд Vanua Levu-аас усан завиар 10 минут орчим явах зайтай. Фижи-гийн таатай цаг уур нь уг арал дээр усан завины спортын хамгийн сайхан нөхцлийг бүрдүүлжээ. Арлын үнэ 125,000 америк доллар.
8. "Hemlow" арал
Элсэн эрэг, үзэсгэлэнт байгал, цаг агаар нь арал дээр усан спорт, загасчлал зэргийг хөгжүүлэх таатай боломж олгох бөгөөд уг арал Канадын Nova Scotia мужид оршино. 54 акр, бүхэлдээ 2км урт, 1.5 км өргөнтэй. Арал Halifax Stanfield онгоцны буудлаас 2 цаг орчим яваад очих бөгөд "Sherbrooke" хэмээх тосгоноос 10 минутын зайтай оршино. Арлын ойролцоо үзэсгэлэнт усан боомт, задгай гал дээр жигнэсэн яргай загасаараа алдартай "Liscombe Lodge" амралтын газар байрлана. Үнэ нь 29,500 канад доллар.
9. Vanuatu, "Kastawei" арал
Kastawei нь Өмнөд Номхон далайн жижиг улс Vanuatu-д байрлах халуун бүсийн үзэмжит арал бөгөөд дэлхий дээрх бүх зүйл боломжтой хамгийн хямд газруудын нэг юм. 0,83-хан акр энэ арал завины спортод төгс зохицсон байгалийн булан тохойтой. Номхон далай дээрх эртний гэмээр дэвээ хадаар (усан доорх хад) хүрээлэгдсэн энэ газар таны мөрөөдлийн гэрт төгс зохицно. Мэдээж загасчлал, усан спортоор ашиг олох боломжтой. Арал 199,000 америк доллараар үнэлэгджээ.
10. Belize, Alligator Caye
10,7 акр эргийн шугамтай арал, Dangriga тосгоны Belize далайн эрэгт байрлана. Ойролцоогоор Belize хотоос усан завиар 40 минут явдаг бөгөөд "Bluefield Range Caye"-уудын хооронд оршино. Дэлхийн хоёрдох хамгийн том "Belize Barrier" дэвээ хад дээр байх бөгөөд эргээс цөөн яардын зайд оршино. Арал бүрэн хөгжөөгүй бөгөөд экологийн чухал ач холбогдолтой учраас World Heritage Site - Дэлхийн Өв Уламжлалын бүсээр тодорхойлогдсон. Мөн л загасчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Үнэ 99,000 америк доллар.
Та өөрийн гэсэн аралтай болох талаар өмнө нь бодож үзсэн үү?
Тэгвэл эдгээр үзэсгэлэнт газруудыг судлаад үзээрэй. Та өөрийн мөрөөдлийн
амьдралаа эндээс олох ч юм бил үү. Бодитоор мөрөөдөхөд танд заавал
банкинд хадгалсан тэрбум доллар шаардлагагүй шүү дээ. Хичээхэд л хангалттай.