Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Английн “Elle” сэтгүүл 10 сарын дундуур феминизмыг дэмжих кампанит ажлыг эхлүүлсэн байна. Тэд “Whistles” дэлгүүр болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “The Fawcett Society” нэртэй английн тэргүүлэгч буяны байгууллагатай хамтран “This is what a feminist looks like” гэсэн бичигтэй цамц гаргажээ. Эдгээр цамц нь цөөхөн ширхэгээр худалдаанд гарсан бөгөөд 45 фунт, өөрөөр хэлвэл ойролцоогоор 135,000 төгрөгийн үнэтэй байсан байна.
Английн улс төрчид, нэртэй нийгмийн зүтгэлтнүүд, мөн алдартнууд энэ кампанит ажилд дуртайяа оролцон, шинээр авсан цамцтайгаа зурагаа авахуулсан байна.
Уг ажиллагааг дэмжигчдын дунд жүжигчин Бенедикт Камбербатч, Эдди Изард болон Саймон Пегг нар байгаа юм байна. Мөн английн алдарт улс төрч Лейборист намын гишүүн Гарриет Харман бүр Нийтийн танхимын хурал дээр тэр цамцыг өмсчээ.
Гэхдээ тэдэнд таалагдсан энэ цамцыг Маврики улсад эмэгтэйчүүдийн дундаж цалин нь сард 120 фунт (ойролцоогоор 360,000 төгрөг) байдаг үйлдвэрт хийдэг гэдгийг тэд мэдээгүй байна.
Хуарангийн нэг өрөөнд 16 эмэгтэй унтдаг, ажилчин болгон өдөрт 50 цамц хийх төлөвлөгөөтэй байдаг. Үнэндээ, өөртөө нэг бүтээгдэхүүн худалдаж авахын тулд эмэгтэйчүүд хоёр долоо хоног ажиллах ёстой ажээ. Түүнээс гадна, тэднийг гэр лүүгээ явах болон амралтын өдрүүдээр гадуур гарахыг хориглодог, үйлдвэрийн эзэн ноён Ву-гийн хэлснээр, тэд даваа гарагт ажилдаа шартсан ирдэг байна.
Үйлдвэрийн захирал Франсуа Ву
Маврики дахь үйлдвэр нь ажилчдаараа боолын хөдөлмөр хийлгэж байна гэсэн бүх мэдэгдлийг үгүйсгэсэн бөгөөд харин “Elle” сэтгүүл болон “The Fawcett Society” феминист байгууллага үйлдвэртэй цаашид хамтран ажиллахаа үргэлжлүүлнэ, учир нь “үйлдвэрлэл олон улсын ёс зүйн стандартын шаардлагыг хангаж байгааг дотоод судалгаа харуулсан”- гэж мэдэгдсэн байна.
Видео.