Санал болгох дараагийн гар утас хоёр симтэй “Samsung S5 Duos”

2014-10-29, 19:41
7,181
Скайтел Групп хамгийн сүүлийн үеийн загвар дизайн бүхий технологийн дэвшлийг шингээсэн гар утсыг та бүхэнд цаг алдалгүй хүргэж байгаа билээ.  Энэ удаад дэлхийн зах зээл дээр саяхан гараад байгаа хоёр симтэй “Samsung S5 Duos” гар утсыг та бүхэндээ авчиржээ.
Санал болгох дараагийн гар утас хоёр симтэй “Samsung S5 Duos”


Уг гар утас нь өндөр нягтралтайгаар авах боломж бүхий камер, эрүүл мэндэд тань анхаарал тавих зүрхний цохилт хэмжигч, Kids mode, усны бүрэн хамгаалалт зэрэг олон давуу талтай юм байна.

Технологийн хөгжил дэвшил нь хүний хэрэглээг улам хялбаршуулж, хөнгөвчилж байдгийн нэг тод жишээ бол нэг гар утсанд хоёр сим хийж ашиглах боломж буюу нэг гар утас хоёр дугаартай байх боломжтой болсон явдал юм. Үүнийгээ дагаад сүүлийн үеийн тоон мэдээллээр Олон улсад хоёр симтэй утас ашигладаг хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ажээ.
 
Бид бүхний нэрлэж заншсанаар Dual симтэй гар утасны давуу талуудаас дурьдвал, GSM, WCDMA сүлжээнд ажиллах тул хоёр утас авч явахын оронд утсандаа нэг дор хоёр дугаараа хийж ашиглах боломжтой, авч явахад авсаархан гээд таны хэрэглээг улам хялбаршуулж байгаа юм.

Ерөнхий үзүүлэлтийг харуулбал:
•Дэлгэц: 5.1 инчийн 1920 х 1080 пиксель, 432 ppi цэгийн нягтаршилтай Full HD Super AMOLED дэлгэц
•Дотоод санах ой: 16GB
•RAM: 2GB
•Хэмжээ: 142.0 х 72.5 х 8.1mm 145гр
•Камер: 16 мегапиксел, автомат фокус, Flash гэрэлтэй 2 дахь камер, 2 мегапиксел, 1920x1080 пиксел өргөн өнцөгийн линзтэй
•Үйлдлийн систем: Android 4.4.2 (Kitkat)
•CPU: Quad-core 2.5 ghz Krait 400
•GPU: Adreno 330
•GPS: Байгаа A-GPS дэмждэг, GLONASS
•Батарей: 2800 mAh
 
Эрхэм та энэхүү утсыг сонирхож байвал Скайтелийн бүх салбараар үйлчлүүлэн худалдан авах боломжтойг дуулгая.
 
Скайтел групп



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()