Сайн оюутан болоход туслах суут хүмүүсийн 10 сургааль

2014-10-28, 19:18
19,757

Ихэнх амжилтанд хүрсэн зохион бүтээгчид, эрдэмтэд, шинийг санаачлагчдын сурах арга барилаас хуваалцья. Тэднийг амжилтанд хүргэсэн эдгээр аргууд танд ч бас тус болж чадна гэдэгт итгэлтэй байна. Аливаа зүйлийг сурч, судлах хамгийн үр дүнтэй арга бол түүнд дурлаж, чин сэтгэлээсээ хүсч сонирхох явдал юм. Ингээд тэд юу хэлснийг харцгаая.

Сайн оюутан болоход туслах суут хүмүүсийн 10 сургааль
 
1. “Миний сурч боловсрох замд хэзээ ч саад гэж байхгүй” – Марк Твайн (Mark Twain)
Энэ алдарт Твайн-ы сургаалиар хэрхэн дэлхийг жолооддогийг мэдэх нь таны бүх насны үйл хэрэг гэж сургадаг. Сургууль бол түүний багахан хэсэг боловч сурч боловсороход саад болдог маш олон зүйл бий.
 
Арга зам: Та суралцах хугацаандаа курсын ажлынхаа талаар бод: хэрхэн тааруулж, хэрхэн хянах вэ гэдэг талаар бодоод өөрийгөө юу хүсч, түүнийг ямар арга замаар сурч болохоо сонго.

www.caak.mn
 
2. “Боловсролын нэг бодит зүйл бол хүнийг үргэлжлүүлэн асуух асуулттай үлдээдэгт оршино.” – Бисоп Мандел Грейтон (Bishop Mandell Creighton)
Асуулт асуухын гол утга нь хариулт авахын тулд биш, ойлголтоо сайжруулахад оршино. Ихэнх албан ёсны сургалтын байгууллагуудын сургаалиас ялгаатай нь, та ямар нэг зүйлийн талаар таамаглаад түүндээ хариулт авахын тулд оновчтой асуух явдал юм. (Сократес үүнийг 2000 гаруй жилийн өмнөөс мэддэг байсан). Дараа та хариултаа хайх хэрэгтэй гэж бодож байна уу?
 
Арга зам: Хэрхэн хариултаа олох вэ? гэж бодохоос илүү Ямар асуулт асууж болох вэ? гэдэгт анхаар.

www.caak.mn
 
3. “Би бүхий л амьдралынхаа туршид, юу ч уншилгүй цэцэн мэргэн, ухаантай болсон ямар ч хүнийг мэдэхгүй” – Чарли Мунгэр (Charlie Munger)
Мунгэр төрөл бүрийн зүйлсийг үргэлжид уншиж байснаараа янз бүрийн талбарт боломжтой, олон олон “оюун санааны загвар” хуримтлуулж, цуглуулахад амжилттай хөрөнгө оруулжээ. Твайн-ы итгэсэнтэй ижил, тэрээр бүхий л амьдралынхаа туршид юунд ч шантралгүй зөвхөн сурах аялалыг өөртөө хэвшүүлж чаджээ.
 
Арга зам: Өөрийнхөө сурах зүйлд хязгаар бүү тогтоо. Өргөн цар хүрээтэй уншиж, бүгдийг өөрийн болго.

www.caak.mn
 
4. “Та хэнд ч юу ч зааж чадахгүй; та зөвхөн түүнд өөрийгөө нээж олоход л тусалж чадна– Галилей (Galileo)
Хэн ч таны тархинд мэдлэг хийж чадахгүй, тэд зүгээр л таныг зөв чиглүүлж л чадна. Энэ ч утгаараа багш нар юу ч заадаггүй, тэд зөвхөн таныг өөрийгөө нээж олоход дөхөм болгодог.
 
Арга зам: Таны толгойд мэдлэг суулган өгч, асуултын чинь хариуг өгнө гэж хэнд ч найдах хэрэггүй. Ихэнх багш нар үнэн хэрэгтээ сурах арга барилыг тань л чиглүүлж өгдөг, та өөрөө нэмэлт үсрэлтийг хийх хэрэгтэй.

www.caak.mn
 
5. “Уналт бүрээ санаж яв: Ихэнх зүйл ямарч ялгаагүй залхуу сэтгэлгээ эмх замбараагүй байдлаас үүдэлтэй байдаг.” – Тим Феррис (Tim Ferriss)
Хэрвээ та сурах бичгээ шалгалтанд сайн дүн авахад чинь тусална гэж бодож байвал энэ чухал зүйл.

Таны гэрийн даалгавар мэдлэгийг чинь бэхжүүлж байвал тэр ч бас чухал.
 
Лекцийн танилцуулах материалын тодруулсан зүйлс хэзээ ч чухал байж чадахгүй.

Тиймээс сайн суралцагчдаас жишээ авч, өөрийгөө үр дүнтэй нэгэн гэж бодон төөрөгдөхөө зогс. Хэзээд шинэ зүйл сурахад бэлэн бай.

Арга зам: Сурах хугацаагаа юу хийж өнгөрөөх вэ? – Та курс ахихийн тулд өмнөх материалуудаа бүгдийг ойгосон байх хэрэгтэйг анхаараарай.

www.caak.mn
 
6. “Боловсрол гэдэг үгийн цаана хэр олон зүйл байдаг талаар би үргэлж эргэлзэж байдаг. Хүмүүс боловсролын замыг сонгодог. Тэд үнэмлэх авдаг боловч олон тохиолдолд түүнийгээ хэрхэн үр дүнд хүргэх талаар тодорхойгүй байдаг.” – Петр Тиэл (Peter Thiel)
Тиэл ахлах сургуулийн сурагчид болон дөнгөж коллежийн оюутан болсон залуусыг найрсаг харилцааны програм-д (Thiel Fellowship) урьж, тэднийг яагаад сургуульд сурч байгаа талаар эргэн харахыг санал болгодог. Хэдийгээр сургуульд сурах тэдний эцэг эхчүүдийн шаардлага хэдий ч, оюутнууд өөрсдөө зүгээр л хичээл гэж бодож байна уу эсвэл сайн ажилд ороход хэрэгтэй гэж бодож байна уу гэдэг маш чухал.

Арга зам: Та хийж байгаа зүйлээ хэр их хэрэглэгдэхүйц, ашигтай зүйл болох талаар тунгаа. Тэгээд, анхааралтай тунгаан бодсоны эцэст нь үнэхээрийн ашигтай хэрэг болохгүй, сонирхолгүй гэж үзвэл, түүнийг орхиод өөр шинэ зүйл хийж эхлэхээс бүү ай.

www.caak.mn
 
7. “Зарим хүмүүс бүгдийг аль эрт ойлгосон гэдэг шалтгааны улмаас хэзээ ч юу ч сурч чаддаггүй” – Александр Попе (Alexander Pope)
Хариулт нь олдохгүй асуулт толгойдоо хадгалахад үнэхээр тухгүй байдаг, гэхдээ энэ бол таныг суралцахад маш чухал чадвар юм.

Энгийн оюутан өмнө ойлгосон ямар ч зүйлдээ итгэхийг хичээдэг бөгөөд, шинэ зүйл хүлээж авахыг хүсэхгүйгээр барахгүй өөрсдийгөө хүчээр хатгаж зөвхөн тэр л зөв гэсэн ойлголтынхоо араас явдаг.

Ухаалаг оюутан өөрийгөө будилдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд өмнөх мэдлэгээ шинэ үзэл баримтлалтай нэгтгэхэд, ялангуяа яг нэг сэдвийн талаар илүү гүнзгий, нарийн дүгнэлт гаргаж авахын тулд их цаг гаргадаг.

Арга зам: Та ямар нэг зүйлийг шинээр сонссон үедээ, түүний талаар дүгнэлт хийхээсээ өмнө 24 цаг хүлээ – дараа нь түүнийгээ хамгийн эхлээд ойлгосонтойгоо холбоод үзээрэй.

www.caak.mn
 
8. “Хэрэв таньд ямар нэг зүйл ойлгомжтой байгаа санагдаж, энэ нь таны аль эрт мэдэж авсан зүйлтэй холбоотой гэж үзвэд, та бараг л үүнийг ёсчлон цээжлэх хэрэгтэй гэсэн үг... ” – Адам Робинсон (Adam Robinson)
Үргэлж ямарваа зүйлийг үргэлжлүүлэн ойгохыг хичээж, өмнө тэмдэглэж авсантайгаа нэгтгэснээр та урт удаан мартахгүйгээр ой санамждаа бэхжүүлэн хадгалж авдаг.
 
1000 гаруй хуудас сурах бичгийн ижилхэн тайлбаруудыг байн байн уншихаас хэр илүү санагдаж байна. Та ийм маягаар тогтоож чадна гэж бодож байна уу?
 
Арга зам: Идэвхитэй суралцаж, асуудлыг эхнээс нь дэс дарааллуулан шийдвэрлэж эхлэснээр та өөрийн оюун санааны холболтуудаа хийж эхэлдэг.

www.caak.mn
 
9. “Нарийн гярхай таамаглал, ургуулан бодсон таамаглал, урьдчилан дүгнэсэн санаанд оромгүй таамаглал – эдгээр нь ажлын байран дээр хамгийн үнэтэй зоос. Гэхдээ ихэнх сургуульд таамаглал нь хүндхэн залхуутай зүйл бөгөөд залхууралтай ямар нэг байдлаар холбоотой байдаг.” – Жеромэ Брунер (Jerome Seymour Bruner)
Таамаглал бол үнэндээ таны тархины үйл ажиллагааг дэмжиж, шинэ мэдээллийг бэхжүүлэхэд тусалдаг ургуулан бодох урлаг юм. Энэ нь эхний ойлголтыг эргэн харж, ургуулан бодсоны эцэст, эцсийн шийдвэр гаргаж өгдөг.
 
Арга зам: Та дараагийн гэрийн даалгавар дээрээ, асуулт бүрт шийдвэр гаргахаасаа өмнө таамаг бич - дараа нь таамаглалуудаа эцсийн хариутай харьцуулж шалгаарай.

www.caak.mn
 
10. “Хамгийн их сонирхож байгаа зүйлээ аль болох анхны арга замаараа сур” – Ричард П. Фианман (Richard P. Feynman)
Хэрэв таньщд ямар нэг зүйл таашаал өгч чадаж байвал, түүндээ анхаарлаа хандуулж, илүү гүн мэдлэг олж авахын тулд хүчин чармайлт гарга. Аливаа зүйлийг суралцах өвөрмөц арга бол түүнийг яг хэрэг болсон үед нь хараад тогтоож авах явдал юм.

Арга зам: Би юуг хамгийн их сонирхож байна гэдэг тухай өөрөөсөө асуугаад түүнийгээ яаж илүү гүн гүнзгий сурах талаар доод тал нь 10 арга бич.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()