Цэвэр агаар амьсгалах баг бүтээжээ

2014-10-23, 03:01
8,852
Хэдийгээр хүн төрөлхтөнд байгаль орчноо хамгаалах хэрэгтэй хэмээн байнга сануулж байгаа ч байгаль орчинд учруулах хор хөнөөл нь төдийлөн багасахгүй байгаа билээ. Хэрвээ энэ маягаараа бүх зүйл үргэлжлэх юм бол ирээдүйд хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлалтай болж байна. Энэ тохиолдолд бидэнд хорт хийн баг, үүргэвч хэрэг болох болов уу.
Цэвэр агаар амьсгалах баг бүтээжээ


Дизайнер Чиу Чжи (Chiu Chih) ургамалтай үүргэвчийг бүтээсэн бөгөөд үүний ачаар хүн төрөлхтөн ирээдүйд цэвэр агаараар амьсгалах гэнэ. Үүргэвчний иж бүрдэлд хорт хийн баг, амьд ургамалтай тунгалаг үүргэвч, хорт хийн багтай холбогдох хоёр хоолой байх юм байна.

www.caak.mn

Энэ үүргэвчийг бүтээхэд ирээдүйн нөхцөл байдал нэлээд нөлөөлсөн гэнэ. Тэрээр хүн төрөлхтөнийг ямар ч нөхцөлд амьд гараасай хэмээн үзэж энэ үүргэвчийн бүтээсэн гэжээ.

www.caak.mn

Хэрвээ дэлхий даяар хорт агаартай болвол Чиу Чжигийн үүргэвч хэнд ч туслаж чадахгүй хэмээн судлаачид шүүмжилсэн байна.

www.caak.mn

Дизайнер өөрийн шинэ бүтээлийнхээ сурталчилгааны зураг авалтыг хийсэн байна. Хүн, байгаль дэлхий хоёр зайлшгүй холбоотой болохыг үүгээрээ баталж өгсөн бололтой.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()