Улаанбаатар хотноо болох ӨМӨЗО-ны Хянган аймгийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2014-10-22, 17:35
3,278
ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ардын Засгийн газраас зохион байгуулан анх удаа Монгол улсад өргөн бүрэлдэхүүнтэй албаны болон бизнесийн төлөөлөгчид 2014 оны 10 сарын 24 -27-ны өдрүүдэд Монгол улсад айлчлах гэж байна.
Улаанбаатар хотноо болох ӨМӨЗО-ны Хянган аймгийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг урьж байна


Энэ үеэр Улаанбаатар хотноо тус аймгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 10-р сарын 24-27-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдахаас гадна 10-р сарын 25-нд BEST WESTERN PREMIER Tuushin зочид буудалд Хянган аймгийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалт, арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд болно. Тус аймгаас Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, хамтран ажиллах түнш хайж буй бөгөөд дараах салбарын 100 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж буй юм.

Үүнд:
•    Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах .
•    ХАА-н салбарт хамтран ажиллах /газар тариалан эрхлэх, хүлэмжний аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах, наранцэцэг болон органик хүнсний ногоо, жимс тариалах хамтарсан төсөл хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний боловсруулалт/.
•    Уул уурхайн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх.
•    Монгол, Хятад эмийн үйлдвэр хамтарч байгуулах .
•    Бүх төрлийн хоол амтлагч /Хятад, Япон/ үйлдвэрлэгч, ХАА-н туслах бүтээгдэхүүний борлуулалт, бордоо, буурцаг гэх мэт.
•    Чанар сайтай архи, пиво үйлдвэрлэгчид.
•    Үр тариа буурцаг, гурил үйлдвэрлэгч-борлуулагч.
•    Гэр ахуйн цахилгаан барааны борлуулагч.
•    Органик амуу тариа, арвай, тариа будаа үйлдвэрлэл эрхлэгчид.
•    Цэвэр байгалийн рашаан ус үйлдвэрлэгч.
•    Хөгжмийн зэмсэг /морин хуур, үндэсний хөгжим/ үйлдвэрлэгч.
•    Соёлын хамтын ажиллагаа, солилцоо.
•    Тахиа, өндөг төлөөлөн борлуулах хамтран ажиллах түнш хайж буй компаниуд.
•     Адуу болон бусад төрлийн мах худалдан авах.
•    Ноолуур, ноос, нэхий худалдан авах
•    Бугын эвэр, зэрлэг хүн орхоодой, төрөл бүрийн цай үйлдвэрлэгч.
•    Техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч.
•    Мах боловсруулах үйлдвэр байгуулах.
•    Ургамлын тосны үйлдвэрлэл эрхлэгчид, ХАА-н хоршоод /органик жимс ногоо хамтарч тариалах, органик гурил, шар цагаан будаа, буурцаг, пүнтүүз, крахмал/.

Мөн энэ үеэр Хянган аймгийн талаас дараах чиглэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналаа ирүүлээд байна.
Үүнд:
•    Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах.
•    Гурил, будаа, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүн түүхий эд нийлүүлэх, борц худалдан авах.
•    Монгол, Хятад, Оросын соёл урлагийн харилцааны төв байгуулах төслийн  хүрээнд хамтран ажиллах /Чингис хааны алтан ургийн түүхт соёлын өргөө байгуулах, адууны тамга цуглуулах/.
•    Монгол улсад наранцэцэг, хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэх.
•    Тарвас, амтат гуа болон хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэх.
•    Газар тариалангийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
•    Хонины нэхий, арьс шир худалдан авах.
•    Адууны мах импортлох.
•    Өндөг, тахиа нийлүүлэх гэрээ.
•    Монгол эмийн үйлдвэр хамтран байгуулах.
•    Барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 сая юанийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах.

Жич: Бүх үйл ажиллагаа, үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй мэдээллийг 88077063, 88077031 дугаарын утаснаас авна уу!


Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.