Олон улсад хүлээлт үүсгэж, шуугиан тариад буй уг утастай бид урьтан танилцаж, нээлтэд салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд, орчин үетэй хөл нийлүүлэн алхдаг, технологийн хөгжилд шимтдэг залуус ирсэн байв. Юнител группын ерөнхий захирал Р.Ганболд “Хоёр жилийн өмнө 10 хүний хоёр нь ухаалаг утас хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр хоёр хүний нэг нь ухаалаг утасны хэрэглэгч болсон. Энэхүү хэрэглээнд Юнител групп тодорхой хувь нэмрээ оруулж байна. Шинээр гарч буй Samsung Galaxy Note 4 нь ажил хэрэгч хүмүүс, бизнесменүүдэд илүү тохиромжтой” гэсэн үгээр албан ёсны нээлтийг эхлүүлэхэд цугласан олон гүн талархалтай хүлээн авч байлаа.
Нээлтийн ёслолд урилгаар хүрэлцэн ирсэн Самсунг Электрониксийн Төв Евро Ази болон Монголын гар утасны бизнесийн хариуцсан захирал Сеонг Чан Юун “Бид манай бүтээгдэхүүнийг, тэр тундаа Note серийн утаснуудыг үнэнчээр ашигладаг, бидний шинэ бүтээгдэхүүнийг тэсэн ядан хүлээдэг Монгол хэрэглэгчидтэй болсондоо баяртай байна. Үүнд Юнител группын гүйцэтгэсэн үүрэг их байгаа” гэж онцолсон нь монголчуудад Note утасны хэрэглээ түгээмэл болсныг илтгэлээ.
Хамгийн оргил үе нь Samsung Galaxy Note 4 утас газрын гүнээс ус оргилох мэт аялгуут хөгжмийн аянд тусгай төхөөрөмжнөөс дээш цойлон гарч дэвшилтэт технологийн гайхамшгийг үзүүлэн хурсан олныг гайхашруулав. Мөн Монгол дахь анхны Note 4 гар утасны эзнийг тодруулсан нь MGG Properties-ийн газрын захирал Д.Мөнхтуяа хэмээх азтай эмэгтэй гар утсаа гардан авсан юм.
Гар утасны бодит дэвшил болсон сайжирсан функцуудыг “Шар айраг” хамтлагийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү ирсэн зочдод танилцуулсан нь олны анхаарлыг татаж түүнийг хөтлөгч Ууганаа “Бүхнийг чадагч хүн бүхнийг чадагч утас танилцуулав” хэмээсэн нь оносон тодорхойлолт байв.
Ирсэн зочид гар утсыг ихэд сонирхож гар утсын үзүүлэн болгон тавьсан 2 ширээнээс холдохгүй Note 4-тэй танилцсан юм. Мөн Монгол дахь Самсунг утасны нүүр царай болоод байгаа дуучин Болд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, шинэхэн гар утасны 120 градусны селфи авдаг нь таалагдсаныг олон нийтэд зарлалаа.
Үйлчилгээний албаныхан утсаа барин цугласан олонд танилцуулж, хүн бүрт Note 4-ийг гараар барьж мэдрэх бололцоог олгож байсан юм. Ер нь салбар салбартаа брэнд болсон хүмүүс Note 4-тэй танилцахаар ирсэн байв.
ММ агентлагийн захирал С.Батзаяа: “Note утасны тэмдэглэл хөтлөх боломж олгодог нь таалагддаг. Энэ удаагийн серийн рекорд хийхдээ хүний дуу хоолойгоор таньж, зөвхөн хэрэгтэй хүнийхээ хоолойн бичлэгийг сонсдог болсон нь сэтгүүлч бидний хувьд давуу тал байлаа”, шог зураач С.Цогтбаяр “Зураач хүмүүс цаас халаасалж явах хэрэггүй боллоо. Хаана ч, хэзээ ч хамт байх, хүссэн үедээ зургаа зурах, мэргэжлийн болон сонирхогч зураач нарт хамгийн хэрэгтэй утас” -гэжээ.
Ирсэн зочид Note 4 утасны давуу талуудтай танилцсанаас гадна нээлтийн арга хэмжээний зохион байгуулалт, үзүүлбэрүүдэд сэтгэл хангалуун буцав.
Та аль хэдийн Samsung Galaxy Note 4 гар утас авахаар шийдвэрээ гаргасан бол технологийн дэвшил бүхнийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй мэдрүүлж байдаг Юнител групп өөрийн салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд худалдан авах олон таатай нөхцлүүдийг санал болгосон байна.Юнителийн хэрэглэгчид мэдээж лизингийн нөхцлөөр уг утасны эзэн болох бүх л боломж нээлттэй байгаа гэдгийг дуулгая. 1,600,000 төгрөгийн үндсэн үнэтэй утсыг Юнителийнхэн 1,250,000 төгрөг хүртэл хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Дэлхийн нээлт Монголд арга хэмжээ энэ сарын 23-нд Эрдэнэт хотод үргэлжлэх болно.
SAMSUNG GALAXY NOTE 4 гар утас нь зөвхөн ажил хэрэгч хүмүүсээс гадна уран бүтээлч хүмүүсийн хамгийн дотны туслах болжээ. Note 4 гар утсаар авсан гэрэл зургуудыг
ЭНД дарж үзээрэй.
“SAMSUNG GALAXY NOTE 4” гар утсаар график зураач Б.Ганбат, Л.Ганболд нарын зурсан зургууд.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.