Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Зураг авалтанд оролцогч бүсгүйчүүд бүгд 18-21 настай. Өнгөрсөн жил нийт 1500 ширхэг хуанли гаргасан бөгөөд худалдаанаас олсон орлогоо "Macmillan Cancer Support" төв рүү шилжүүлсэн байна.
Бүсгүйчүүдийн энэ санаа бага зэрэг асуудалтай тулгарсан байна. Учир нь Facebook-ийнхан үүнийг “порно” зураг хэмээн үзэж хуудаснаасаа устгасан хэмээн Daily Mail мэдээлжээ. Гэхдээ энэ нь зохион байгуулагчдад огтхон ч нөлөөлөөгүй бөгөөд тэдний “Warwick Rowing's Women's Naked Calendar” гэсэн хуудас Facebook-т байдаг байна.
Зохион байгуулагчдийн нэг болох түүх, улс төр судлалын ангийн оюутан 20 настай Софи Белл хэлэхдээ: "Facebook–ийн ажилчид тэднийг ийнхүү порно зураг авахуулсан хэмээн гүтгэсэн нь ихээхэн таалагдаагүй бөгөөд урам нь хугарсан" -гэнэ.
Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тэдний санааг ихээр дэмжиж байгаа бөгөөд Daily Mail, Mirror сонин сэтгүүлүүдэд хуанлины тухай бичжээ. Мөн NEWSru, Israel хэмээх сайтанд өөрсдийн хуанлигийн нэгээхэн хэсгээс нийтлэхийг зохион байгуулагчид зөвшөөрсөн байна.