“Who is a LEGEND?” Домогт хүн гэж ер нь хэн байх вэ? Ихэнх тохиолдолд домог болсон хүнийг хэн нэгэн зарлан, тунхагладаггүй. Тэд элдэв тодорхойлолтын хэрэггүйгээр нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, бусдын шаардлагагүйгээр үйл хэргээрээ өөрсдийгөө зарлан тунхагласан байдаг. Танд өргөн барьж буй “Legend” шар айраг ч мөн ийм билээ.
LEGEND. - Энэ бол “Heineken” стандартаар исгэгдэн үйлдвэрлэгдэж олон улсын чанарын шаардлага хангасан Монголын анхны премиум зэрэглэлийн шар айраг. “Heineken” шар айрагны тухай дурсах бүрт дэлхийн брэнд гэх үг ёс юм шиг дагадаг. Гэвч юу чухам “Heineken”-ийг дэлхийн брэнд болгодог вэ?
150 жилийн түүх болоод 18.3 тэрбум еврогийн үндсэн хөрөнгө нь үү, дэлхийн 70 гаруй оронд 190 салбар үйлдвэртэй гэдэг баримт уу, эсвэл жилд 139.2 сая гектолитр шар айраг үйлдвэрлэдэг гэх статистик уу, хүчтэй брэнд бий болголт – маркетингийн үйл ажиллагаа нь уу? Хариулт цор ганц биш. Хариулт нь дээрх бүгд. Үүн дээр 85 мянган ажилтан, нийт 250 гаруй нэр төрлийн шар айраг үйлдвэрлэдгийг, бас өөрийн гэсэн стандарт, дэг, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг нь нэмэх хэрэгтэй.
Дээд зэргийн арвайн цайвар болон хар соёолж, зөрөг цэцгийг цэнгэг уснаа хандлан сонгомол хөрөнгөөр исгэж, дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж, таашагдсан,дэлхийнномер 1 дээд зэрэглэлийн шар айраг үйлдвэрлэгч “Heineken” группын чанар стандартаар баталгаажсан шинэ брэнд мэндэллээ. Хүсэл мөрөөдөл, зорилго бүхнээ чиг луужин болгоод хүрэх алс руу тэмүүлэн яваа танд зориулав.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.