“Routing II” сэдэвт олон улсын сертификат олгох сургалт зохион байгуулагдах гэж байна

2014-09-22, 20:26
2,901
Мобинет компани APNIC-тай хамтран Ази Номхон Далайн бүс нутгийн Сүлжээ Мэдээллийн төвийн сертификат олгох сургалтыг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт Routing II сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
“Routing II” сэдэвт олон улсын сертификат олгох сургалт зохион байгуулагдах гэж байна


Уг сургалтыг өндөр хурдны интернэтийн тэргүүлэгч болох Мобинет компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалт нь Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалтын нэг юм.

APNIC-тай албан ёсны түншлэлийн дагуу хамтран ажилласны дүнд Монгол инжежерүүд Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатыг эх орондоо суралцаж авах боломжийг Мобинет компани олгосоор байна. Тус сургалтыг заахаар APNIC-ийн сургалтын мэргэжилтэн Sheryl Hermoso Австрали улсаас 2 дахь жилдээ Мобинет компанийн урилгаар хүрэлцэн ирж байгаа бөгөөд сургалтанд оролцогчдод доорх чиглэлээр сургалт явуулна.

Сургалтын агуулга:
•    IPv6 Address Structure
•    Routing Lab Topology Overview
•    Operation of OSPF Routing Protocol
•    Lab Exercise on Basic Router and OSPF Dynamic Routing Configuration
•    Basic BGP operation
•    BGP Attributes and Path Selection Process
•    BGP traffic engineering tools i.e. Local Pref, MED, AS path prepend, communities etc.
•    BGP Scaling Techniques i.e. Route reflector, peer group
•    Lab Exercise on iBGP, RR, Peer group etc.
•    Internet Exchange [IX] Policy Overview and Configuration requirement, Route server etc.

Хэзээ: 2014/10/06-10/08 09:00-17:00
Холбоо барих утасны дугаар: 99010558 / Ш.Цэнд /
Email: training@mobinet.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.mobinet.mn/apnic/

Зохион байгуулагч:



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.