Аварга махчин загаснууд

2014-08-30, 03:39
14,597
Гансбай (Gansbaai) гэдэг нь Африк дахь бяцхан загасчдын хот юм. Энэ хотод эрсдэлийг үл тоогч, зоригтой жуулчид ихээр цугладаг бөгөөд тэд аварга загастай хамт нэг дор шумбаж цагийг өнгөрөөдөг байна. Яагаад нэг өдрийг зугаатай өнгөрүүлж болохгүй гэж?...
Аварга махчин загаснууд








Аймшигт аварга загастай хүмүүс яагаад сэлэх дуртай байдаг нь хачирхалтай. Магадгүй жуулчид энэ аялалын үеэр стрессээ тайлдаг болов уу. Гэхдээ торон дотор тэд аюулгүй байх бөгөөд Африкт энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг 8 аялалын компани байдаг байна.



Аварга загастай нэг торонд байхыг хүссэн жуулчдыг Дайер арал руу завиар хүргэж өгдөг гэнэ. Дайер арал дээр их хэмжээний аварга загас цугладаг бөгөөд нэг удаад 3-5 цаг болдог байна.



Завийг хамгийн их аварга загастай хэсэгт аваачиж зогсоодог. Ингээд далай руу туна загасны толгойг шидэхэд аварга загаснууд гарч ирэх бөгөөд энэ үед усан дор буй хамгаалалтын тор руу үсрэн ордог.





Ийнхүү аюулт аварга загастай илүү ойр танилцахаас гадна гайхалтай зургийг дарж болно. Зүрхний өвчтэй хүмүүст бол тохирохгүй аялал болов уу.





Усан дор байх хугацаа тухайн өдрийн цаг агаарын байдлаас шалтгаалдаг байна. Тиймээс Гансбай хотод нэлээд хугацааг өнгөрүүлэх шаардлагатай боловч Гансбайд олон тооны түүхэн дурсгалт газрууд байдаг учир, уйдах зав гарахгүй. 6 сараас 10 сарын хооронд мөн халимтай таарч болох учир илүү сайхан байдаг гэнэ.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()