Тав дахь оператор гарч ирэх гэж байна. Мэдээж ийм байх боломжгүй, хэн нэгэн нь тоглоод байна гэсэн олон эргэлзээ тайлагдлаа. Аль операторынх болох нь тодорхойгүй байсан мэдээллийн нууц нэгэнт ил болж Скайтел компани “Хязгааргүй” урамшууллаа зарлалаа. Энэхүү олон хүний дунд хүлээлт үүсгэсэн урамшууллын дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор Скайтел ХХК-ны менежер О.Амарсанаатай ярилцлаа
Скайтел компани урамшуулал зарласныг дөнгөж дуулаад та бүхнээс дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ирлээ. Учир нь 2 хоногийн өмнө сошиал сайтуудаар яваад байсан итгэмээргүй санал үнэн болж таарлаа.
Баярлалаа. Уншигчиддаа үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэхээр зорьж байгаад. Скайтел ХЯЗГААРГҮЙ урамшууллаа зарлалаа. Хичээлийн жилийн туршид хамгийн их хэрэг болдог үүрэн холбооны цогц үйлчилгээг хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу үнийг нь багцлан хэрэглэгчдэд илүү таатай нөхцөлөөр хүргэхэд бэлэн боллоо. Та ердөө 60,000 төгрөг төлснөөр бүтэн 9 сарын турш буюу 2015 оны хичээлийн жилийн хугацаанд Скайтелийн сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй мессэж бичиж, фэйсбүүкийг хязгааргүй ашиглах боломжтой байгааг дуулгая. Магадгүй та багц үйлчилгээг энэ удаадаа авч амжихааргүй байгаа бол танд тавих өөр санал байна. Тэр нь урьдчилсан төлбөрт хэрэглэгч болох хүсэлтэй нэгэнд зориулж 1 сарын хязгааргүй дата ашиглах эрхтэй 10,000 төгрөгний үнэтэй 5000 нэгжтэй, Skycall, D20 брэндийн хувьд 90 хоногийн үйлчилгээний хугацаатай, харин Skyphone брэндийн хувьд 30 хоногийн хугацаатай шинэ дугаар худалдаанд гаргалаа.
Танай 60,000 багцын тухай мэдээлэл чинь их сонирхолтой байна. Хэрэглэгчийн хувьд бодитоор хэр хэмнэлт бий болж байгааг хэлж өгөөч.
Энгийнээр тооцоолоход нэг сарын сүлжээн дэх хязгааргүй яриа 10,000 төгрөг, 1 өдрийн мессэж хязгааргүй багц 1000 төгрөг, 1 өдрийн сошиал хязгааргүй багц 1000 төгрөг байдаг бөгөөд нийт 9 сарын дүнгээр нь авч үзвэл 630,000 төгрөгний үнэ бүхий үйлчилгээг та ердөө 60,000 төгрөгөөр авна гэсэн үг. Эдгээрээс гадна мэдээж таны цаг завыг хэмнэж нэг ч толгой өвтгөсөн асуудлыг бүрэн шийдлээ гэж ойлгож болно.
Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ танай компаний хувьд алдагдалтай юм шиг л санагдаж байна. Ер нь яагаад ийм урамшуулал зарлагдах болов?
Өнөөдөр долларын ханш өсч, түүнийгээ дагаад өдөр тутмын хэрэглээний бүх зүйлсийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед Скайтелийн зүгээс өөрсдийн чадах зүйлээрээ хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна гэж ойлгож болно. Эцэг эхчүүд толгойг өвтгөх асуудал захаас аваад байдаг. Цагтаа хичээлдээ очсон болов уу? Өдрийн хоолоо идсэн болов уу? Хичээл нь хэдээс тарах бол, эсвэл яагаад ирэх цагаасаа хоцорч байна гээд санаа зовоосон асуулт олон байдаг. Тэр болгонд хүүхэд рүүгээ залгаж ярина. Үгүй бол мессэж бичнэ. Арга ядвал фэйсбүүкт нь мессэж үлдээчихнэ. Мэдээж энэ бүх хэрэгцээг хангахад байнга нэгжээр цэнэглэх шаардлагатай. Зарим үед ажилдаа болоод мартаад утсыг нь сунгуулж амжихгүй хэд хоноход хүүхдүүд минь гомдоллож сүйд болдог шүү дээ. Тэгэхээр манай шинэ урамшуулал бол ердөө л энэ бүх асуудлыг шийдчихсэн хэрэг.
Зарим компаниуд 5 хүнтэй үнэгүй ярих, эсвэл ээж аавтайгаа үнэгүй ярих эрхтэй гэдэг байхад танайх сүлжээн дотроо хязгааргүй гэхээр үнэхээр сайхан санагдаж байна. Олон хүний талархал хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.
Саяхан Олон улсын мэдээлэл технологийн хөгжлийн төвөөс харилцаа холбооны салбар дах хэрэглэгчийн харилцан хамаарлын зүй тогтолд техник технологи хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа хийжээ. Тэрхүү судалгаанд 2000–2010 оны хооронд 5 хүртэлх хүн хоорондоо яриа хийж, мессеж бичдэг байсан бол 2010- 2014 оны хооронд тогтмол холбогддог хэрэглэгчийн тоо 20 гаруй болж өссөнөөс гадна нийгмийн сүлжээнд холбогдох хугацаа даруй 4 дахин өсчээ.
Энэхүү өсөлт нь нийгмийн сүлжээний хурд нэмэгдэж, ухаалаг гар утас болон бусад төрлийн ухаалаг тоног төхөөрөмжийн хувьслыг эрчимтэй өргөжүүлсээр байна. Цаашид ч энэхүү хөгжлийн хурд нэмэгдэж, харилцаа холбооны хэрэглээ өсөх нь нэгэнт тодорхой болоод байна.
Энэхүү шалтгааны үүднээс дэлхийн бусад орны жишгээр үүрэн холбооны үйлчилгээг бүрэн мэдрүүлэх зорилготойгоор гар утастай хүн бүрийн хүсэлд нийцэх багцыг худалдаанд гаргасан байгаа.
Ихэнх газруудын хувьд хуучин хэрэглэгчдийг ер нь орхиод байдаг гэм бий. Танай энэ урамшууллыг танайхыг олон жил ашиглаж байгаа хүмүүс авах боломжтой юу?
Мэдээж болно. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Skycall, D20 брэндийн хэрэглэгчид 60,000 төгрөг төлөөд өөрийн дугаараараа энэ урамшууллыг авах боломжтой. цэнэглэгч картаар үүсгүүлэх боломжтой. Мөн Дараа төлбөрт хэрэглэгч болохоор шийдсэн бол бүртгэлийн хураамжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, 3 сарын хязгааргүй дата эрх дагалдуулах урамшуулал зарлагдсан байгааг дуулгая.
Тэр хүмүүсийн хувьд ч дугаар л чухал даа.
Бид бас тэр тал дээр бодолцолгүй яахав. Аятайхан дугаар сонирхох хүн олон байгаа биз. Энэ завшааныг ашиглаад мэдээлэл хүргэхэд дараа төлбөрт үйлчилгээн дээр 9006хххх, 9007хххх, урьдчилсан төлбөрт үйлчилгээн дээр 9019хххх, 9018хххх дугаарлалт гарч байгааг дуулгая. Азын дугаарууд, энгийн дугаарууд зэрэг худалдаанд гарч байгаа тул та хүссэн дугаараа сонгож авах боломжтой.
Сүүлийн асуултыг танд үлдээе.
Скайтелиас бэлтгэсэн энэхүү хичээлийн шинэ жилийн бэлэг таны ажлын амжилтанд, таны хүүхдийн сурлагын амжилтанд хүргэх бас нэгэн шат болж чадна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн хичээлийн шинэ жилд зориулсан урамшуулал тул та яараарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.