Зохиогчийн эрхийн хамгаалалтын талаарх хамтын ажиллагаа

2014-08-15, 18:36
7,069
Зохиогчийн эрхийн хамгаалалт  дэлхийн улс орнуудад чухал асуудлын нэг байсаар байна. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн үед зохиогчийн эрхийг зөрчих асуудал нэг улсын хил хязгаараас хальж, технлогийн хувьд улам бүр хялбар болсоор байна.
Зохиогчийн эрхийн хамгаалалтын талаарх хамтын ажиллагаа


Ийм нөхцөлд зохиогчийн эрхийн хамгаалалтын талаар улс орнууд хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлэх шаардлага бий болж байгааг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага анхаарч холбогдох дэмжлэг туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ зарим улс орнууд санаачлага гарган тусгай сан бий болгон үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг авах болсон.

Үүнд Австрали, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санаачлагаар Итгэлцлийн сан байгуулж  түүгээр зохиогчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог улс орнуудын түвшинд нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

2014 оны 4 дүгээр сард Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Оюуны өмчийн Хороо хамтран Зохиогчийн эрхийн байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх олон улсын хурал зохион байгуулж түүнд Алжир, Хятад, Жордан, Мексик, Намиб, Парагвай, Перу, Филипин, Монгол, БНСУ, ОХУ, Тайланд зэрэг дэлхийн 20 гаруй орны төлөөлөгчид оролцож өөрсдийн орны зохиогчийн эрхийн хамгаалалтын тогтолцоо, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлагаа солилцсон юм.

Мөн БНСУ-ын Засгийн газрын санаачлагаар БНСУ, Хятад, Монгол, ОХУ-ын зохиогчийн эрхийн салбарын хамтын ажиллагааны дэд бүсийн арга хэмжээг өнгөрсөн онд Хятад улсад зохион байгуулсны үргэлжлэл болгон энэ жил БНСУ-д зохион байгуулсан бөгөөд энэ хурлаар зохиогчийн эрхийн хамгаалалтыг улам бүр сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах асуудлаар зөвлөлдөж ярилцсан юм.

Зохиогчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах талаар тулгамждаж буй асуудлуудыг шийдвэрлэх нэг нөхцөл нь тухайн орны хамтын удирдлагын байгууллагын чадавхийг сайжруулах, хатын удирдлагын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж үзсэний дүнд БНСУ, Монгол Улсын Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын хамтын удирдлагын байгууллагын хооронд гэрээ байгуулагдаж байгаа бөгөөд ингэснээр хөгжмийн бүтээл дэх монголын иргэдийн зохиогчийн эрх БНСУ-д, БНСУ-ын иргэдийн зохиогчийн эрх Монгол оронд хамгаалагдах боломж бүрдэж байгаа болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.