Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Дэлхийн хамгийн өндөр халуунтай хүнээр 1980 онд Атлантагийн Уилли Жонс болсон бөгөөд түүний биеийн халуун +46,5 градус хүрсэн байна. Ийнхүү өндөр халуурах болсон шалтгаан нь наршсанаас болсон бөгөөд тэрээр 24 хоногийн турш эмнэлэгт хэвтсэн байна.
2. 1994 онд Канадын 2 настай бяцхан охин 6 цагийн турш -22 °С-ын хүйтэнд гадаа байсан бөгөөд биеийн дулаан нь 14,2 °C хүртлээ буурсан байна. Азаар охины амийг аварч чадсан аж.
3. Хьюстоны Жеймс Генри Бретт нь 111 нас 105 хоногтой байхдаа сүүж, нурууны хагалгааг амжилттай давж байсан байна.
4. Зимбабын иргэн К. Килнер хамгийн их эмийг хэрэглэсэн байна. Тэрээр 1967 оны 6 сарын 9-өөс 1988 оны 6 сарын 19-ий хүртэл нийт 565,939 ширхэг эмийг уужээ.
5. Их Британийн Сэмюэл Дэвидсонд нийт 78,900 ширхэг чихрийн шижингийн тариаг хийж байсан байна.
6. 50 настай Чикагогийн иргэн Уоррен Жиричд хагалгаа хийхийн тулд хамгийн их цус юүлэх хэрэг гарсан аж. Түүнд 1970 оны 12-р сард зүрхний мэс засал хийсэн бөгөөд хагалгааны үеэр 2400 донорын нийт 1080 л цусыг юүлжээ.
7. 1954-1994 оны хооронд АНУ-ын иргэн Чарльз Йенсенд 970 гоо сайхны хагалгаа хийж байсан байна.
8. 1979-1989 оны хооронд буюу 10 жилийн дотор Норм Уиквайрт 8 хиймэл үе мөч хийсэн байна. Тэрээр үе мөчний өвчтэй байсан учир ийнхүү хагалгаанд орсон аж.
9. Ян Ревсдалын зүрх хэт хүйтнээс болоод 4 цагийн турш цохилоогүй байна. Зүрх нь 4 цагийн турш цохилоогүй ч тэрээр амьд гарч чаджээ.
10. 1977 оны Формула-1 уралдааны үеэр Британийн тамирчин Дэвид Перли гэмтэж 29 яс нь хугарч, 3 мөч нь мултарч байсан байна. Харин эмнэлэгт байх хугацаанд нь нийт 6 удаа зүрх нь зогсож байжээ. Бие нь хэвийн байдалд орсны дараа, тэрээр дахин уралдаж эхэлсэн бөгөөд 1985 оны 7 сарын 2-нд онгоцны ослоор нас баржээ.