Гэр бүлийн хоёрын гайхалтай түүх

Колорадо мужийн Роберт Фостер болон түүний эхнэр Жессика нар хэт тарган байжээ. 2011 онд Роберт 148.5 кг, харин Жессика 130 кг жинтэй байв. Тэд амьдралаа эрс өөрчилж, турахаар шийдсэн бөгөөд Зорилгондоо ч хүрч чадсан байна.
Гэр бүлийн хоёрын гайхалтай түүх


Илүүдэл жингээс болж эрүүл мэнд болон өөрийгөө үнэлэх тал дээр асуудалтай байсан бөгөөд тэдний амьдралд ямар нэгэн сайн сайхан өөрчлөлт гарна гэдэгт итгэдэггүй байв. Робертийн үгээр бол тэр үед их идэх нь тэдний амьдралын хэв маяг болсон байлаа.

www.caak.mn

2012 онд тэд хүүхдүүдтэйгээ ч хамт тоглож чадахааргүй тийм бүдүүн болсноо ойлгожээ.

www.caak.mn

Жессика "Zumba" бүжгийн фитнест бүртгүүлж, эрч хүчтэй бүжгийн хичээлийн ачаар хэдхэн долоо хоногт 6 кг гаруй жин хаясан байна. Түүний нөхөр хоолны дэглэмээ бага зэрэг өөрчилж, алгуур турж эхэлжээ.

www.caak.mn

  12 сар гэхэд тэд нилээд их турж, тэр ч байтугай 5 км-ийн гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Дашрамд хэлэхэд, Жессика уг гүйлтийн тэмцээнд түрүүлжээ.

www.caak.mn

Одоогоор, Роберт 5 болон 10 километрийн хоёр ч марафон гүйлтийн тэмцээнд оролцоод амжсан бөгөөд тэрээр 72,5 кг хаясан байна. Харин Жессика 54,5 кг –аар туржээ.

www.caak.mn

www.caak.mn

Тэд өөрсдийн амжилтаа найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр нийгмийн сүлжээн дэх өөрсдийн хуудсандаа баримтжуулсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()