Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Элтон Жон vs Мадонна
Элтон Жон, Мадонна нарын дайн олон жилийн нөхөрлөлийн дараа эхэлсэн байна. Ийнхүү муудалцах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч Элтон Жон найзынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлд ярьснаар олны өмнө ил гарчээ. Тэрээр хэлэхдээ: Мадоннагийн хувьд уран бүтээл нь төгсгөл болох цаг нь болсон. Түүний гаргаж буй бүтээлүүд үнэхээр аймшигтай гэсэн байна. Үүнээс гадна Мадонна Элтон Жоны ач охины загалмайлсан эх болох Леди Гагаг ихээхэн шүүмжилж байсан учир энэ нь түүнд таалагдаагүй аж.
“Мадонна хэрвээ арай илүү ухаалаг байсан бол зөвхөн сонирхолтой поп дууны цомгоо л гаргах байсан юм. Харин тэр яг л тайчигч бүсгүй шиг байх юм” хэмээн ярьж байжээ. Магадгүй Мадоннагийн өмсдөг хувцаснуудыг хараад үүнтэй санал нийлж болох ч Мадонна энэ үгэнд маш их гомдсон байна. Харин дараа нь: Элтон надаас уучлалт гуйсан бөгөөд би түүнийг уучилсан гэж Мадонна хэлжээ.
Алек Болдуин vs Ким Бейсингер
Холливудын одод 1990 онд “The Marrying Man” кино зураг авалтын үеэр танилцаж байсан бөгөөд 11 жилийн турш хамтдаа амьдарсан байна. Энэ хугацаанд тэд Айленд хэмээх охинтой болж, харин Ким “Оскар”-ын шагналтан болсон юм. 2001 онд хосууд салсан бөгөөд салах болсон хамгийн гол шалтгаан нь ялангуяа охиныхоо хүмүүжлийн тал дээр огтхон ч санаа нийлэхгүй байсан гэнэ.
Алек охиноо эцгийнхээ хараа хяналтан дор өсөх ёстой хэмээн үзэж байсан юм. Тиймээс Ким Нью-Йорк руу нүүх хэрэгтэй болсон байна. Харин Бейсингер Лос-Анжелост үлдэхийг илүүд үзжээ. Айлендын хүүхэд нас тийм ч таатай өнгөрөөгүй аж. Тэрээр ээж, аав хоёрындоо ээлжлэн очдог байсан бөгөөд 3-уулаа уулзах үед эцэг эх нь нэг нэгнээ хэрхэн үзэн яддаг болохыг хэлдэг байжээ. 2007 оноос Алек болон Ким нар зөвхөн өмгөөлөгчдөөрөө дамжуулан харилцах болсон байна. Алек нэгэн удаа охиныхоо утсанд “Чиний хүүхэд байх чинь надад хамаагүй. Харин ээж гэгч нэг хүн чинь чиний төлөө огтхон ч санаа тавихгүй байгаа нь надад таалагдахгүй байгаа бөгөөд би өөрийгөө хэнд ч хэрэггүй болохыг мэдлээ” гэсэн дуут шуудан үлдээсэн байна. Насанд хүрээгүй хүүхэдтэй дараах байдлаар харьцах нь гэмт хэрэг болохыг цагдаагийнхан Алект утасаар хэлжээ.
Челси Хэндлер vs Анжелина Жоли
Хөтлөгч, инээдмийн киноны жүжигчин Челси дэлхийн хамгийн алдартай үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох Анжелина Жолиг үзэн яддаг учир 2001 оноос эхлэн түүнийг элдвээр гоочлох болсон байна. 2000 онд Жоли “Girl, Interrupted” хэмээх кинонд дүр бүтээснээр “Оскар”-ын шагнал хүртсэн бөгөөд үүнийхээ дараа олны нүдэн дээр Челсигийн ахтай үнсэлцэж байсан гэнэ. Энэ нь Челсид ихээхэн таалагдаагүй бөгөөд “Би Жолигийн үнэн байдалд итгэхгүй байна. Тэрээр өөрийгөө эмэгтэй найзгүй гэдэг аргагүй л үнэн юм” хэмээн хэлж байжээ.
Ингээд сүүлд Челсигийн хамгийн сайн найз нь Женнифер Эннистон болсон байна. Түүний нөхөр болох Брэд Питт Жолигоос болж Эннистоноос салжээ. “Тэрээр хаа сайгүй л гэр бүл үймүүлж явдаг юм” гэж Челси 2011 онд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.
Кристина Агилера vs Келли Осборн
Келли болон Кристина нарын маргаан 2000 оноос үүдэлтэй юм. Энэ үед охид нэг нэгнээ хүндэтгээд зогсохгүй, хамтдаа үдэшлэгт явдаг байсан байна. Харин нэг удаа Кристина хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй хамт Келлигийн илүүдэл жингийн талаар ярьж байгааг Келли олж мэдсэн аж. Ингээд олон нийтийн өмнө түүнийг доромжилсныхоо төлөө уучлалт гуйхыг Кристинагаас шаардсан боловч тэрээр үүнийг хүсээгүй байна. Ингээд Келли олны өмнө найзыгаа эвгүй байдалд оруулах боломжийг хүлээсээр ирсэн аж.
2011 онд Кристина төрснийхөө дараахан, илүүдэл жинтэй болсныхоо дараа нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохоор ирсэн байна. Харин энэ үед Келли “Тэр үнэхээр аймшигтай таргалсан байна. Тэр намайг өмнө нь бүдүүн хэмээн үзэж байсан бол одоо өөрийгөө нэг хараад үзээсэй” гэж Америк даяар зарласан аж.
2011 онд Кристина төрснийхөө дараахан, илүүдэл жинтэй болсныхоо дараа нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохоор ирсэн байна. Харин энэ үед Келли “Тэр үнэхээр аймшигтай таргалсан байна. Тэр намайг өмнө нь бүдүүн хэмээн үзэж байсан бол одоо өөрийгөө нэг хараад үзээсэй” гэж Америк даяар зарласан аж.
Nirvana-ын гишүүд болох Крис Новоселич, Дэйв Грол нар Курт Кобейны эхнэрт төдийлөн таатай хандаж байгаагүй. Харин Куртыг амийг хорлосны дараа хөгжмийн бүх эрх мэдэл Лавд шилжих болсон байна. Крис Лавын талаарх үзэл бодлоо хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй хуваалцахгүй байхыг ихээхэн хичээсэн аж. Ээлжит хар тамхины эмчилгээ хийлгэсэн Лав Nirvana-ын дуу бичлэгийг үргэлжлүүлэн хийх зорилгогүй байгаа хэмээн хэлснээр Грол тэсэхээ больжээ. Тэрээр: Миний үзэн яддаг нэг хүн байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь яах аргагүй Кортни юм” гэж The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлж байжээ.
Хэсэг хугацааны дараа Кортни хуучин анддаа хариу цохилтыг хийхээр болсон бөгөөд энэ нь бүсэлхийнээс доогуур зүйл байсан байна. Тэрээр Дэйвийг түүний охин Фрэнсист хайртай хэмээн үзэж байсан аж. Харин ээжийнх нь ургуулан бодож байсан нь Фрэнсисийг шоконд оруулж байжээ. Тэрээр ээжийнхээ хэлсэн бүхнийг үгүйсгэхээс өөр зүйл хийж чадсангүй. Саяхан Лав хуучин бүх гомдлоо мартаж, нэг нэгэнтэйгээ өстөн байхаа болъё хэмээн Дэйвд хандан хэлсэн гэнэ.
Ники Минаж vs Мэрайя Кэри
Мэрайя Кэри, Ники Минаж нарын харилцаанаас болоод American Idol шоуныхан нэг хэсэг зураг авалтаа зогсоож байсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан одууд нэг нэгэндээ маш дургүй учир зураг авалтын үеэр ч үүнийгээ огтхон ч нууж чаддаггүй байсан аж. Азаар хэрүүл зодоон болж хувираагүй ч нэг нэгнийгээ доромжилж, чанга чангаар дуугарцгааж байсан гэнэ. Ники Мэрайятай огтхон ч санал нийлэхгүй байсан бөгөөд байнга л түүний яриаг тасалж байсан байна. “Би түүний их зантай эвлэрч чадахгүй” хэмээн Ники хэлжээ.
“Чамайг шүүгчийн бүрэлдэхүүнээс хөөлгөхийн тулд би бүхнийг хийх болно” гэж Мэрайя хэлж байсан байна. Үүний үр дүнд Никийг төдийгүй Мэрайяг мөн шүүгчдийн бүрэлдэхүүнээс хөөн гаргасан аж.
Иосиф Пригожин vs Ксения Собчак
Ксения нэлээд хурц хэл яриатай учир өрсөлдөгч, үзэн ядагч олонтой нэгэн. Хамгийн сүүлд тэрээр найруулагч Иосиф Пригожинтой муудалцсан байна. Ксения Иосифын эхнэр болох дуучин Валерияд “Арлын жүжигчин” хэмээх цол өгсөнд нэлээд дургүй байсан бөгөөд үүнийг шүүмжлэн хэдэн үг хэлсэн байна. Валерия өөрөө Ксениятай сөргөлдөхийг хүсээгүй учир Иосифын ард нуугдсан бололтой.
Иосиф үнэхээр уурласан байсан бололтой. Тэрээр нэг ярилцлагандаа: “Путин ерөнхийлөгч байгаа учир тэр жаргалтай байна. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол би түүнийг үгүй хийх байсан юм. Ксения шиг хүмүүс бидний хажууд орших ёсгүй” гэжээ. Энэ бүхний дараа Ксения хайрын үнэ цэнэ гэж агуу юм даа хэмээн түүнийг доромжилж байсан гэдэг.