Ингээд сүүлийн үеийн хамгийн шилдэг тоноглолтой төмөр хүлгүүдийг сонирхоцгооё.
1. Amphicruiser
Үйлдвэрлэгч: Голланд
Голоор явахад хэцүү гэдгийг мартах болно. Amphicruiser хүлэг нь гол, намаг зэргээр чөлөөтэй гарч явах гэнэ. Энэ концепт нь адал явдалд дурлагсдын сэтгэлд ихээхэн нийцсэн учир, худалдаанд гаргахаар болсон байна. Хоёр эсвэл дөрвөн хаалгатай, Toyota Land Cruiser-ын 4.2 мотор бүхий V8 хөдөлгүүртэй аж.
2. Mercedes-Benz Zetros 6х6
Үйлдвэрлэгч: Герман
Энэ хүлэг нь дов, намаг гэх мэт бүхий л бартааг даван туулах чадвартай юм байна. Үүнээс гадна дотор нь амьдрахад ч илүү тухтай байх гэнэ. Энэ машиныг Монголын хоёр бизнесмен захиалж байсан талаар хэдэн жилийн бид хүргэж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг
ЭНД дарж үзээрэй.
3. Jeep Wrangler Nighthawk
Үйлдвэрлэгч: АНУ
22 дьюймын дугуйтай, неон гэрэлтэй, арьсан салонтой энэ хүлэг хотод унахад ч хэн хүний анхаарлыг татаад зогсохгүй замын бартааг гайхалтай сайн даван туулах чадвартай юм байна.
4. Ford F-150 Raptorrax
Үйлдвэрлэгч: АНУ
Ford F-150-ын суурин дээр хийгдэж буй "Raptorrax" хүлэг нь уул, дов толгодоор явахад илүү тохиромжтой бөгөөд 500 морины хүчин чадалтай, V8 хөдөлгүүртэй юм байна. Дугуйны онцлогоос хамаарч өвлийн улиралд цас, мөстэй уулаар аялахад ихээхэн тохиромжтой гэнэ.
5. Watercar Panther
Үйлдвэрлэгч: Их Британи
Жеймс Бондын тухай кино гарах болсноос хойш завь болон хувирдаг машин хүмүүсийн мөрөөдөл болоод байсан. "Watercar Panther" нь усан дээр ч, газар дээр ч явах бөгөөд 3.7 мотор бүхий Honda V-6 VTEC хөдөлгүүртэй юм байна.
Бүтээгчдийн хэлж байгаагаар, "Watercar Panther" нь усан дээр 70 км\цаг, газарт 130 км\цаг хурдлах чадвартай аж.