“IBIZA OUT Orange” парти амжилттай боллоо

2014-07-13, 23:15
39,910
Чихнээ содон сонсогдох үзэсгэлэнт арлын нэрээр нэрлэсэн “IBIZA OUT ORANGE dance music festival” 7 дугаар сарын 4-ний Баасан гарагийн үдэш Монгол шилтгээн цогцолборын байгалийн үзэсгэлэнт орчинд боллоо.Зуны үдшийн намуун бороо, хамтлаг, дуучид, жүжигчид, их хотын үзэсгэлэнт охид, сайхан залуус гээд бүгд нэгэн цогц болж хамгийн сайхнаар дурсагдах доргио үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
“IBIZA OUT Orange” парти амжилттай боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


IBIZA OUT Orange парти өөрийн сүлд дуутай, өөрийн бэлгэ тэмдэгтэй, нийтдээ 3000 орчим залуус цугларч цэнгэн хөгжилдсөн, шилдэг уран бүтээлүүдийг нэгэн үдэшт багтаан толилуулсан энэ зуны хамгийн шилдэг дуу хөгжмийн наадам боллоо.

Хөгжмийн наадмын хөтөлбөрт шилдэг DJ нар, хамтлаг дуучид ая дуугаа өргөснөөс гадна авто жагсаал, дрифт үзүүлбэр, элсний волейбол, HD LED дэлгэцээр хөл бөмбөгийн дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтыг үзүүлсэн зэрэг онцлог зүйлсээр дүүрэн байлаа. Түүнчлэн VLVT members club -ын шилдэг тогооч нар амтат шорлог, бурито, амтат коктейлоор үйлчилсэн нь жинхэнэ тав тухтай орчныг бүрдүүлж чадсан юм.



Энэ удаагийн хөгжмийн наадамд хүрэлцэн ирэх зочдын хувцаслалтыг улбар шар, цагаан өнгө хосолсон байхаар заасан байсан ба ирсэн зочдын дундаас наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан SKYTEL компаниас dress code-ын дагуу хувцасласан ялагчийг шалгаруулан, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас “Samsung Galaxy S5” маркийн гар утас бэлэглэж гэнэтийн бэлэг барьлаа. Мөн залуучуудад хамгийн өргөн сүлжээ бүхий Скайтелийн Sky3G үйлчилгээний хурдаар 2014 оныг дуустал facebook, instagram, twitter, linkedin гэсэн сошиал сайтууд болон шилдэг мэдээллийн сайтуудыг хязгааргүй ашиглах боломж бүхий урамшуулалт бэлэг маш их таалагдаж байсан юм.   









































































































































































































































Бас энэхүү арга хэмжээний хамгийн том онцлог нь Испанийн зугаа цэнгэлийн арал болох IBIZA арал дээр зохион байгуулагдсан “Ariunaa Suri” загварын шоуг Скайтел групп дэмжин ажилласан явдал байсан бөгөөд Монгол шилтгээнд цугласан залууст IBIZA арал дээрээс мэндчилгээ дэвшүүлсэн нь том сюрприз болж чадсан билээ.  



















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.