Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Дуу зохиогч ямар нэгэн зүйлд хандаж дуу зохиогоод 23000$ олжээ.
Матт Фарлэе iTunes болон Spotify дээр 14000 дуу бичиж, 500 альбом гаргажээ. Мөнгө олох арга нь алдартай кино, тэмдэглэлт үйл явдал зэрэг интернетэд хамгийн их хандалт бүхий сэдвээр дуу бичих юм. Жишээ нь, тэрээр “Will You Go to the Prom With Me” буюу “Надтай бүжгэнд явах уу” дууг бичсэн бөгөөд мөн ариун цэврийн өрөө, хадаас, сандал гэх мэт зүйлст зориулан дуу бидэг байна. Хөгжмийн бодит чимээ болон дууны үгийг тогтооход хялбар байх зэргээс түүний олох мөнгөний хэмжээ шалтгаалдаг.
2. Видео тоглоомчин Minecraft тоглоод саяыг олжээ.
Түүнийг Жосэф Гаррет гэдэг хэдий ч 14 насандаа саятан болсон тэрээр Stampylonghead нэрээрээ алдартай. Тэрээр Minecraft тоглож, тухайн тоглоомын талаар хөгжилтэй тайлбар бүхий видео бичлэг хийн, Youtube-д байршуулдаг байв. Жосэф тоглоомонд үнэхээр сайн учраас түүний видео хит болж сая доллар олжээ. Дөнгөж 23 настай тэрээр аль хэдийн ажлаасаа гарч хангалттай бэлэн мөнгөтэй болжээ. Түүний видео бичлэгийг 4 сая гаруй хүн үзсэн байна.
3. Хоол идээд 9000$ олсон бүсгүй
Өмнөд Солонгосын Пак Сео-юун (Pak Seo-youn) бол Youtube видеогоор мөнгө олсон өөр нэгэн иргэн. Тэрээр урдаа овоолсон их хоолыг амтархан бүгдийг нь иддэг байна. Түүнийг “The Diva” буюу “Дагина” гэж нэрлэдэг. Харин Өмнөд Солонгос дах бичлэгийг нь үзэх дуртай хүмүүс түүнийг “gastro voyeurs” гэж нэрлэдэг ажээ. Түүний алдартай болсон шалтгаан нь тэрээр зөвлөгөө өгөх бүтэн цагийн ажлаасаа гарч өдөрт 3 цагийн турш хоол иддэг болсных ажээ. Тэр ганцаараа биш ээ. Өмнөд Солонгост өөр 3500 орчим хүн ингэж иддэг бөгөөд тэднийг зарим ресторанууд ивээн тэтгэдэг гэнэ.
4. Онлайнаар үсээ 4000$ -оор заржээ
Мөнгө олж болох энэ аргыг та Америкийн анхны үс зардаг вэбсайт болох Hairwork.com –оос харж болно. Дэбра Еэрга гэх нэгэн бүсгүй баяжихын тулд 78.7 cм үсээ заржээ. Жинхэнэ хүний үсээр хиймэл үс /парик/ хийхэд нэлээд тохиромжтой байдаг бөгөөд Hairwork.com-ынхон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг анхны сайт болсноороо худалдан авагч болон худалдаалагчдад илүү мөнгө олох боломжийг бий болгож байгаа юм. Хэрэв та урт үстэй бол эсвэл та ямар нэгэн байдлаар мөнгөтэй болохыг хүсвэл энэ таны хэрэгцээг хангах газар байж болох юм шүү.
5. Өрөө төлөхийн тулд нүүрээ түрээслэсэн хүүхдүүд
Зоригт Бриц Росс Харпер, Эд Моёсэ нар нүүр будалтын харандаа болон нүүрээ ашиглаад өрнөөсөө салахыг оролджээ. Тэд хамтдаа BuyMyFace.com-ийг үүсгэн байгуулж, бүтэн жилийн турш өөрсдийн нүүрэн дээрх сурталчилгааг заржээ. Тэд анх ердөө 1£-аар (ойролцоогоор 1,67$) үүнийг хийдэг байсан бол удалгүй үнэ нь тэнгэрт хадаж 600$ болтлоо өсчээ. Энэ сайт одоо хаагдсан бөгөөд хүүхдүүд өөр санаа олжээ. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн 80,000$-ийн өрнийхөө 50,000$-ийг нь цуглууж чаджээ.
6. “Бяцхан сахилгагүйтэл”: Хэрэглэсэн дотоож зарж байна.
Хэрвээ нүүрээ түрээслэсэн Эд, Росс нар эмэгтэй байсан бол, магадгүй тэд энэхүү солиотой эрсдэлтэй ажилд оролцож өргүй болж болох байсан байх. Энэ бол хэрэглэсэн дотоожоо зарах явдал юм. Тийм ээ, мэдээжийн хэрэг эмэгтэйчүүдийн дотуур хувцсыг барьж, үнэрлэж үзэхийг хүсдэг хүмүүс байдаг нь гарцаагүй. Энэ санааг sellpantiesformoney.com сайт дээр эхлүүлсэн бөгөөд овсгоотой бүсгүйчүүд үүгээр дамжуулан өөрийн бохир дотуур хувцсыг худалдаанд тавьж болно. Өөрийгөө “Mia (миа)” гэж нэрлэсэн нэгэн бүсгүй хэдхэн цагийн турш дотоожоо өмсөөд зургаа байрлуулснаар 33,000$ олжээ.
7. Өдөр бүр подволк өмсөөд жилд 500,000$ олдог залуу
За тэгэхээр, энэ бусдаасаа арай боломжийн гаж бус санаа шүү. Жасон Садлер өдөр бүр өөр өөр компаний логотой подволк жилийн турш өмсөөд хагас саяыг олжээ. Тэрээр 2009 оны 1 сарын 1-нд 1$-оос эхлэн 1 сарын 31 гэхэд 365$ болгон өсгөжээ. Эхний жилдээ маш амжилттайгаар (70,000$) ажилласан бөгөөд подволк өмсөх баг бүрдүүлэн хэдэн жил энэ ажлаа үргэлжлүүлснээр жил бүр 500,000$ олсон гэж мэдээлжээ. Харин тэрээр 2012 онд, 45000$-ийн төлөө өөрийн овгийн нэрээ өөрчилж Jason Headsets.com болгожээ
Iwearyourshirt.com одоо бүр шинээр эхлэх гэж байгаа бөгөөд хэрэв та түүний ашиг орлого ихтэй подволк өмсөх багт орохыг хүсвэл, та энэ сайт дээрх анкетыг бөглөх боломжтой ажээ.
8. Өөрийнхөө зүрх сэтгэлийг зарсан залуу
2008 онд Маяк Мэррил өөрийнхөө “зүрх сэтгэл”-ийг 100,000 хувь хувааж нэг бүрийг нь 1$-оор зарсан байна. Тэрээр, Rwandan-ы тахианы фермерт хөрөнгө оруулах уу?, эсвэл "vasectomy" буюу эрчүүдэд ерөндөг тавьж жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ авах уу? -гэсэн өөрийн хувийн амьдралын 2 шийдвэрийн алинд нь ч санал өгөх эрхийг хүмүүст өгчээ.
Мэдээж, ямар нэг том корпорациудын хувьд, эхний сонголт ашигтай байх. Харин хувь хүний хувьд энэ жаахан хэцүү сонголт. Ялангуяа, түүний хамгийн гол хувьцаа эзэмшигч болох найз охин Виллов татгалзсан хариу (үгүй) өгөөд түүнээс салжээ. Түүний гаргасан "KmikeyM" хувьцаа одоо ч боломжтой байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 ширхэгийн үнэ 5$-ийн үнэтэй байгаа. Та түүний амьдралын шийдвэрт оролцож, мөн түүний “Community Through Capitalism” хэмээн нэрлэсэн туршлагаас хуваалцаж болох юм.
Мэдээж, ямар нэг том корпорациудын хувьд, эхний сонголт ашигтай байх. Харин хувь хүний хувьд энэ жаахан хэцүү сонголт. Ялангуяа, түүний хамгийн гол хувьцаа эзэмшигч болох найз охин Виллов татгалзсан хариу (үгүй) өгөөд түүнээс салжээ. Түүний гаргасан "KmikeyM" хувьцаа одоо ч боломжтой байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 ширхэгийн үнэ 5$-ийн үнэтэй байгаа. Та түүний амьдралын шийдвэрт оролцож, мөн түүний “Community Through Capitalism” хэмээн нэрлэсэн туршлагаас хуваалцаж болох юм.