Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр Instagram-даа “Much Music Video Awards-2014”-т оролцсон гэрэл зургаа нийтэлсэн бөгөөд “Хоёр оноотой даашинз өмсөж болох учир нэг оноотой даашинз өмсөх ямар хэрэг байна” -хэмээн зургийн тайлбарыг бичсэн байжээ.
Шоуг 16 настай дүү Кайлигийнхаа хамтаар хөтөлж байсан Кендалл үдэшлэгийн гоёлд зориулан "Fausto Puglisi"-ийн даашинзыг сонгон өмссөн бөгөөд даашинзны оноогоор түүний таазны яс харагдаж байжээ. Мэдээж энэ даашинзны дор дотуур хувцас өмсөх боломжгүй учир, тэрээр наалддаг сүүлийн үеийн хувцсыг ашигласан болов уу.

Кендалл болон Кайли Женнер "Much Music Video Awards 2014"-ын үеэр.
Хэдийгээр нэлээд хүмүүс Кендаллын даашинзыг хараад алмайрсан ч, түүний ээж охидуудынхаа зургийг цахим хуудсандаа нийтэлж, "охидоо үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан" -гэжээ. Кендалл 14 настайгаасаа эхлэн сэтгүүлийн зураг авалтанд оролцох болсон байна. Загвар өмсөгч бүрийн мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь "Victoria's Secret"-ийн загварын шоунд оролцох байдаг бөгөөд Кендалл ч гэсэн үүнийг мөрөөддөг гэнэ.
Одоогийн байдлаар тэрээр Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоу, "Vogue" сэтгүүлийн зураг авалт, Австралийн дотуур хувцасны брэнд болох “White Sands”-ийн нүүр царай болсон байна. Үүнээс гадна Кендалл дүү Кайлигийнхаа хамтаар “Teen Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэглэж байсан бөгөөд “Kendall & Kylie” хэмээх өсвөр насныханд зориулсан хувцасны брэндтэй гэнэ.

“Би үргэлж Victoria's Secret-ийн модель болохыг хүсэж байсан” -хэмээн Кендалл хэлжээ. Харин саяхан эгч дүүс өсвөр насныханд зориулсан “Бунтари: Имрагийн хот” хэмээх номоо гаргасан байна.